Гурилд жигд тархсан baking powder–н үйлчлэлээр зуурмагт нүүрсхүчлийн хий ялгаран цэврүү үүсэх химийн урвал явагдсанаар хөвсгөр, сэвсгэр бүтэц бүхий бэлэн бүтээгдэхүүн бий болно. “Линденер” зуурмагийг зөвхөн шарах шүүгээнд байх хугацаанд нь хөөлгөөд зогсохгүй бэлэн бүтээгдэхүүний найрлагад орсоноор түүний чанарыг сайжруулна.

Хэрэглээ: Бүх төрлийн зуурмагийг /үүнд бялуу, мөөхий, печенье/ болон бусад чихэрлэг гурилан бүтээгдэхүүнийг сэвсийлгэн хөөлгөх зориулалт бүхий baking powder юм.

Найрлага: Натрийн карбонат /сода/, натрийн фосфат/ хүчиллэг тохируулагч, эмульгатор/ болон крахмал.

Давуу тал:

  • Эдийн засагт хэмнэлттэй
  • Бэлэн бүтээгдэхүүнд содатай адил амт өгөхгүй.
  • Бүтээгдэхүүнд жигд сийрэгжилт өгдөг.
  • Чанарын тогтвортой байдлыг хангадаг.

Тун хэмжээ: 25-30гр “Линденер”-г 1кг гурилд хийнэ. Өөрөөр хэлбэл 2,5-3% хэрэглэнэ. 

Хэрэглэх арга: Гурилд хуурай байдлаар нь нэмнэ. Нэгэн жигд сийрэгжилттэй болгохын тулд сайтар хутгана. 

Хадгалах хугацаа:  Хуурай сэрүүн газар 12 сар. 

Савлагаа: Цаасан уутанд 25кг ба 5 кг-аар савлагдсан.