ДАВУУ ТАЛ: Хөх тарианы хөрөнгө бэлтгэх урт бөгөөд нийлмэл ажиллагааг хялбарчилж өгсөн. Зуурмаг зуурснаас хойш 30 минутаас ихгүй хугацаанд нэгэн төрлийн иссэн зуурмаг бэлэн болно. Зуурмагийг таслах үйл ажиллагааг сайжруулна. Зөөлөн хэсгийн бүтцийг сайжруулж хар өнгө өгч бэлэн бүтээгдэхүүний амт үнэрийг нэмэгдүүлнэ. 

ХЭРЭГЛЭЭ, ХЭМЖЭЭ: Хөх тариан болон хөх тариа-улаан буудайн холимог гурилаар талх хийхэд зориулагдсан хуурай хөрөнгө. Хэрэглэх хэмжээ - 0,2-1,6% /нийт гурилын/

БИЕТ БАЙДАЛ: Шаргал бор өнгөтэй хуурай нунтаг хольц

АМТ/ҮНЭР: Гадны амт, үнэргүй 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ, С: 5-25С-ын хэм, агаарын харьцангуй чийглэг-75% хуурай сэрүүн нөхцөлд, агааржуулалт сайтай газар хадгална

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 25 кг /цаасан шуудайтай/