ДАВУУ ТАЛ: Исэлдэлтийн шинжийг агуулдаг ба цавуулгийг бэхжүүлж, зуурмагийн зуурамтгай шинж чанарыг сайжруулж, зуурмагийн хэлбэр-хий барих чадварыг нэмэгдүүлж, урсамтгай байдлыг багасгана.  Бүтээгдэхүүний эзэлхүүнийг томруулж, зөөлөн хэсгийн бүтцийг сайжруулж, хаталтыг удаашруулна.

ХЭРЭГЛЭЭ, ХЭМЖЭЭ: Бага цавуулагтай улаан буудайн гурилаар талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан. (Гурилын цавуулаг ИДК 95-105, түүнээс их). Хэрэглэх хэмжээ-1,0-3,0% /нийт гурилын/

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй нэгэн жигд нунтаг  

АМТ/ҮНЭР: Гадны амт, үнэргүй 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ, С: 5-20⁰С-д, агаарын харьцангуй чийглэг -75% хуурай сэрүүн нөхцөлд агааржуулалт сайтай газар хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 25 кг /цаасан шуудайтай/