Цавууллаггүй бүтээгдэхүүний хольц

Цавууллаггүй бүтээгдэхүүн гэж цавуулаг огт агуулаагүй эсхүл маш бага хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Цавуулаггүй бүтээгдэхүүний шошгонд глютен агуулаагүй (оросоор – безглютеновые изделия, англиар – gluten free) гэж тэмдэглэгдсэн байдаг.

Талх, амтлаг гурилан бүтээгдэхүүнийг дэлхийн хүн амын дийлэнх хэсэг өдөрт хэд хэдэн удаа хэрэглэдэг хүнсний гол бүтээгдэхүүн юм. Эдгээр бүтээгдэхүүн нь – цавуулгийг ихээр агуулдаг. Цавуулаг нь проламин ба глютелин гэсэн хоёр бүлэгт ангилагддаг хэд хэдэн уургийн холимог бөгөөд ходоод гэдсэнд амархан шингэдэг ердийн уураг.

Дэлхийн хүн амын 1% орчим нь цавуулаг шингээж чаддаггүй. Эдгээр хүмүүс целиак буюу наран өвчин гэж нэрлэдэг цавуулаг үл тэвчих шинж чанартай байдаг.

Орчин үед эдгээр хүмүүс болон цавуулаг багатай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хэрэглэгчдэд зориулсан цавуулаггүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр төрөл олширч байна.

Бид та бүхэнд өргөн сонголттой, өндөр чанартай орц найрлагыг ашиглан, цавуулаггүй талх, талхан бүтээгдэхүүн, бялуу, кекс, маффин гэх мэт амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан хольцуудыг санал болгож байна.

Манай хольцоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бүтэц тэнцвэртэй, хүнсний болон биологийн үнэ цэнэ өндөртэй бүтээгдэхүүн болно.

ДАВУУ ТАЛ: Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгана, технологийн үйл явцыг хөнгөвчилнө, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрсдэлийг бууруулна. Зуурмагийг гараар болон механик аргаар энгийн, хялбар бэлтгэнэ. Бэлэн бүтээгдэхүүн шинэлэг байдлаа удаан хадгална.

Захиалга авах утас

Офис:
9100-7585
Технологич-Менежер:
9410-7585
9411-7585
9413-7585
9406-7585
9408-7585
Санхүү, Борлуулалт:
9401-7585
9402-7585
9404-7585

Бидэнтэй нэгдээрэй!

Стратус ХХК

ИРЕКС үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дилер компани

www.ireks.ru

www.ireks.de

www.ireks.com