Шар айргийн соёолж

ИРЕКС компаний өдөр тутмын ажлын үндсэн зарчмууд нь бүх салбартаа үйл ажиллагааны тогтвортой байдал, чадавхаа сайжруулах, харилцагчдадаа бүх талын түншлэл, хамтын ажиллагааг нийцтэйгээр хөгжүүлэхэд оршдог юм.

1856 оноос ИРЕКС компани нь дэлхийн олон тооны  шар айраг үйлдвэрлэгчдэд зориулсан өндөр чанартай дээд сортын соёолжийг үйлдвэрлэх болсон. Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл маш олон зүйл өөрчлөгдсөн боловч өөрсдийн үйлчлүүлэгч нартаа хамгийн дээд зэрэглэлийн, шилдэг сортын  соёолжийг хүргэх зорилготойгоор ажиллаж ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрт танигдсан алдартай шар айргийн үйлдвэрүүд  болон цөөн тооны тусгай орц найрлага бүхий шар айраг үйлдвэрлэдэг мастерууд хүртэл ИРЕКС компаний соёолжуудыг сонгон хэрэглэж байна.

Хэрвээ зөрөг цэцэг – шар айргийн амин сүнс бол  шар айргийн  бие нь соёолж юм. Бид өөрсдийн үндсэн болон тусгай төрлийн соёолжуудыг шар айраг үйлдвэрлэгчдэд санал болгож, шар айраг үйлдвэрлэх ур чадвартай мастер, шар айраг үйлдвэрлэгчдийн ачаар зөрөг цэцэг болон соёолжийн нэгдэл нь дахин давтагдашгүй шар айргийн төрлийг бий болгодог.

http://www.ireks-malz.de/Deutsch.htm

Мэдээлэл шинэчлэгдэж байна.