Франц хоолны урлаг өөрийн олон төрлөөрөө ялгарч хоолны урлаг болоод сайжрал дэвшилийн оргил болсон билээ.

Өглөө бүр Парис болоод бусад хотуудын тухлаг гудамжинд шив шинэхэн анхилам үнэр ханхлуулах багет, круассаныг хараад хэн ч зүгээр өнгөрч чадахгүй. Талх нарийн боовны газар бүр л өөрийн гэсэн олон жилийн түүх туршлагатай бөгөөд өөрсдийн гаргаж авсан амтат талхыг төрөл бүрээр нь  санал болгодог.

Францын бүр хамгийн жижиг хөдөө тосгонд ч францын уламжлалт талхны мухлагийг харах боломжтой. Шинэхэн, амтат талх бол яах аргагүй Францын соёлын салшгүй нэг хэсэг мөн. Францчууд авъяаслаг талхчдыг өөрсдийн эрин үеийн суут зохиогч хэмээж, шинэ талх барина гэдэг бол гайхамшигтай бүтээл хэмээн үздэг. Францчууд  талх, нарийн боов барих нууцыг чандлан сахидаг бөгөөд энэ нь үеэс үед дамждаг байна. 

Бид та бүхэнд манай технологичид энэхүү гайхалтай орны талх нарийн боовны олон төрлийн жороор барьсан талхыг амсаж туршиж үзэн, уг амтаар дамжуулан жинхэнэ франц өглөөг мэдрэхийг санал болгож байна. Нарийн хэрчилт, зүсэлт хийсэн олон төрлийн багет, амтат тослог бриошь, хөвөн зөөлөн круассан, зөөлөн кремтэй салшгүй амтат эклер болон профитроли – энэ бүгдийг бид “Французская кухня” гэх энэхүү каталогт нэгтгэн та бүхэнд танилцуулж байна.

Манай бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар энэ бүх бүтээгдэхүүнийг хийх үйл явц илүү боловсронгуй болж европын түвшний өндөр чанарын бүтээгдэхүүнүүд гарах болно.