Жинхэнэ берлин пончикийг үйлдвэрлэхэд зориулагдсан Мелла берлинер хэмээх шинэ хольцыг ОХУ-д үйлдвэрлэж эхэллээ

Мелла Берлинер хольц нь пончик, берлинер зэргийг жинхэнэ герман амтаар нь үйлдвэрлэх боломж олгох  дээд зэргийн чанартай баяжмал юм. 

Берлинер бол хөрөнгөтэй зуурмагийг тосонд шарж хийдэг германы уламжлалт нарийн боов гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэхүү пончикийг агуу Фридрихийн их бууны суманд алба хаахыг мөрөөддөг нэгэн нарийн боовчин 1756 онд бүтээсэн гэж ярьдаг. Тэрхүү нарийн боовчин хэдийгээр өөрийн биеэр цэргийн алба хааж чадаагүй ч цэргийн хээрийн тогооч болсон аж. Цэргийн хээрийн тогоочоор авч явсанд талархан уг нарийн боовчин хөрөнгөтэй зуурмагийг бөөрөнхий хөвсгөр хэлбэртэй болгон тосонд ил гал дээр шарах аргыг бодож олжээ. Улмаар тэрхүү пончикийг Берлиний бүхий л лангуунд зарж, Берлинд ихээхэн тархсан байна. 

Берлин пончикийг амттанаар бүрэхийг хэн хэзээ бодож олсон нь одоог хүртэл оньсого хэвээр...

Ирекс үйлдвэр импортыг орлуулах төслийн хүрээнд Мелла берлинер хольцыг бүтээсэн бөгөөд уг хольц нь хөрөнгөтэй берлинер  үйлдвэрлэхэд 10% тай хэрэглэгдэнэ Энэхүү хольцыг ашигласанаар үйлдвэрлэлийн явц эрс хөнгөвчлөгдөж, дээд зэргийн чанартай бэлэн бүтээгдэхүүн бий болно. Мелла берлинер хольцыг ашиглан хийсэн пончикууд зөөлөн нарийн бүтэцтэй, ванилийн тааламжтай амттай бөгөөд шанзыг сайн барьж, шарах үед их тос уудаггүй. Мөн түүхий эдийн чанар хэлбэлзэхийг сааруулж, технологийн үйл явцыг тогтворжуулж, шарж байгаа тосоо уухгүй бөгөөд хамгийн гол нь маш бага хэмжээгээр хэрэглэгддэг учраас бага өртгөөр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гарган авах боломжтой.