2018 оны эхэн үеэс ОХУ-д амьтны гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих Меркурий хэмээх шинэ систем бий болж өндөг, өндгөн бүтээгдэхүүн ашигладаг үйлдвэр эрхлэгчдэд нэмэлт асуудал үүсгэх шинжтэй байгаа ажээ. 

Үүнээс үүдэн Ирекс компани хуурай, шингэн өндөг, өндгөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг хүнс үйлдвэрлэгчдэд зориулан амьтны гаралтай түүхий эд ашиглахаас үүдэн гарах элдэв эрсдэлийг багасгаж, аюулгүй байдлыг хангах АЙБУМИН хольцыг худалдаанд гаргалаа.

АЙБУМИН нь хуурай өндөгний цагааныг элсэн чихэртэй хольсон бэлэн хольц бөгөөд безе, меренги хийхэд төгс зохицно. Уг хольцыг ашиглан хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь маш сайн эзлэхүүнтэй, тогтвортой байдал сайтай бөгөөд хэлбэрээ сайн хадгална.

Бялуун болон амтлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг өндөг, өндгөн бүтээгдэхүүнээ АЙБУМИН бэлэн хольцоор орлуулж түүхий өндөг хадгалах, цохиж бэлтгэх ажиллагаагаа хөнгөвчлөх боломж та бүхний өмнө нээлттэй байна.

Давуу тал: Эзлэхүүн ихтэй, тогворжилт сайтай суфле эсвэл меренги бүтэцтэй цохисон массыг хамгийн энгийн аргаар богино хугацаанд гарган авах боломжтой. 

Хэрэглээ: Цохисон бялуу, бялуун бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэгдэх хольц.

Хэрэглэх хэмжээ: 2,4 кг элсэн чихэр+1,2 кг усанд+0,130 кг хольц хийнэ.

Биет байдал: Цагаан шар эсвэл шаравтар туяатай нунтаг хуурай хольц. Мөн элсэн чихэр болон нимбэгний хүчлийн талстуудтай. Бага зэргийн бөөгнөрсөн байж болно /механик ажиллагаанд амархан бутарна/.

Амт/үнэр: Чихэрлэг, гашуун амтгүй, нимбэгний хүчлийн бага зэргийн амттай байж болно. Зөөлөн ванильний үнэртэй, хөгц болон муудсан үнэргүй.

Хадгалах нөхцөл: 20С-аар ихгүй хэмд цэвэр хуурай, агааржуулалт сайтай сэрүүн нөхцөлд агаарын чийгшил 75%-иас ихгүй, хурц үнэртэй бүтээгдэхүүнээс хол байлгах. 

Хадгалах хугацаа: 12 сар /битүүмжлэл алдагдаагүй тохиолдолд/

Савлагаа: 1 кг гялгар ууттай /цаасан хайрцагт 5 ш/