Хэвийн боов, еэвэн, мөөхий, печенье /буудайн гурил ба хөх тарианы гурилтай/ зэрэг чийг багатай бүтээгдэхүүнд хэрэглэгдэх энэхүү чанаржуулагч нь зуурмагийн ус шингээх чадварыг нэмэгдүүлж, биет байдлыг сайжруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлснээр тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн бүхий л үе шатны ажиллагааг хөнгөвчилнө.  Таны бүтээгдэхүүн хадгалах тусам зөөлөрч, хатахгүй давуу талтай ба шинэлэг байдлаа удаан хадгална.

Хэрэглэх хэмжээ 0,5-1,5% /нийт гурилын/. 

Найрлага: Өтгөрүүлэгч, улаан буудайн гурил, талханд зориулсан II сортын гурил, ферментүүд

Биет байдал: Цайвар цагаан өнгөтэй нэгэн жигд нунтаг. 

Хадгалах нөхцөл, C: 5-200С-д, агаарын харьцангуй чийглэг 75%, хуурай сэрүүн агааржуулалт сайтай газар хадгална.

Хадгалах хугацаа: 9 сар

Савлагаа: 10, 25 кг /цаасан шуудайтай/