Йодоор баялаг талхыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр таргалалт, ажлын ачаалал даах чадвар буурах, зүрх судасны үйл ажиллагаа муудах зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Дэлхий дахинд дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд дотроос бамбай булчирхайн өвчлөл тэргүүлэх байр эзлэх болсон. Йод дутагдсанаас бамбайн булчирхайн үйл ажиллагаа буурах эмгэгийг “Йод дутагдлын эмгэг” гэж нэрлэдэг. Йод дутагдлын өвчин нь ялангуяа далай, тэнгисээс алслагдсан бүс нутагт тархсан байдаг.

ДЭМБ-ын 2000 оны мэдээгээр манай гаригийн 300 сая хүн йодын дутагдалтай гэсэн судалгааны үр дүн байдаг ба харин манай орны хувьд бамбайн булчирхайн хавдрын өвчлөл өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Хүний эрүүл мэндийг дэмжих, бодисын солилцоог зохицуулах үйлчилгээтэй 100 гаруй нэгдэл байдгийн тал хувь нь хүний биед нийлэгжихгүй тул зайлшгүй хоол, хүнсээр авах шаардлагатай. Йод дутагдлын өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга байдаг. Тэдний нэг нь йодоор баялаг хүнсний бүтээгдэхүүн (йоджуулсан давс, йоджуулсан талх болон далайн бүтээгдэхүүн) хүнсэндээ хэрэглэх явдал юм.

Манай компани та бүхэнд йодказеин /йодоор баяжуулсан сүүний уураг/-аар баялаг ВИКТОРИЯ С ЙОДКАЗЕИНОМ хольцыг санал болгож байна.
Та өдөрт 300-600 гр йодоор баяжуулсан талх идэхэд л хоногийн хэрэглээний йод /100-200 мкг/-оо нөхөх боломжтой.