Уг хольц нь брауни болон шоколадтай маффин үйлдвэрлэхэд зориулсан хольц юм. 

Брауни – нь Америкийн алдартай десертны нэг бөгөөд 19-р зууны төгсгөл 20-зууны эхэнд бий болж дэлхийг байлдан дагуулсан алдартай бүтээгдэхүүн юм. Брауни нь шоколадны гайхалтай амт үнэртэй. Та Барууны орнуудын дурын кафе, бэйкерид брауни-г амталж болно. Гайхалтай амттай Брауни хийх нууцуудын нэг бол сайн чанарын шоколад ашиглах юм. 
МЕЛЛА БРАУНИС хольц нь найрлагадаа маш сайн чанарын какао агуулдаг ба энэ нь бэлэн бүтээгдэхүүнд шоколадны гайхалтай тод амт, үнэрийг өгнө. 
Мөн та бүхэн брауниг шоколадны крем болох ШОКОБЕЛЛА-гаар өнгөлснөөр бүтээгдэхүүнийг илүү зөөлөн тансаг болгоно.

Давуу тал:

  • Гайхамшигтай шоколадны амт үнэр
  • Шоколадны гайхалтай амттай хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг маш хурдан хялбар аргаар гарган авах боломжтой.
  • Бүх түүхий эдийг нэг дор жинлэж холино.
  • Та зуурмагтаа нэмэлт түүхий эд / бүх төрлийн самар, дусал хэлбэрийн шоколад гэх мэт/ хийх боломжтой
  • Уг хольцыг ашигласнаар уламжлалт америкийн брауни десерт хийхээс гадна бэлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх өргөн боломжийг олгоно.
  • Бэлэн бүтээгдэхүүн нь шинэлэг байдлаа удаан хадгална.