"Стратус" компаниас жил бүр Ирекс үйлдвэрийн технологич нарыг урьж авчран зохион байгуулдаг ээлжит сургалт маань  бялуу, бялуун бүтээгдэхүүний чиглэлээр 2017.09.08-ны өдөр амжилттай эхэллээ. 

Технологич нар маань энэ удаагийн практик сургалтаараа 2017.09.08- 2017.09.09 -ны хооронд МҮХАҮТанхимын талх, нарийн боовны  цехэд олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг богино хугацаанд заах болно.