IFS стандартыг халж FSSC стандартыг нэвтрүүлсэн нь.

ИРЕКС компани чанарын удирдлагын тогтолцоондоо хэрэгжүүлдэг байсан олон улсын хүнсний аюулгүй байдлын IFS стандартыг халж, 2015 оны 9-р сараас олон улсын FSSC 22000 стандартыг  хэрэгжүүлж байна.

FSSC 22000 стандарт нь FSSC – Food Safety System Certification буюу орчуулбал хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг аж. Уг стандартын агуулгыг 2009 онд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын санаачлагын байгууллага буюу GFSI-аас баталсан. FSSC 22000 стандартад хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон чанарын ISO 22000:2005, HACCP, BRC, IFS зэрэг стандартуудын хэсгээс багтжээ.

FSSC 22000 стандартад түүхий эд нийлүүлэлтээс бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүнсний хэлхээнд аюулгүй байдлын болон хэрэглэгчийн зүгээс тавигдах шаардлагыг хангах талаар тусгаж өгсөн байдаг.

Ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн хүнс үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах боломжийг FSSC 22000 стандарт олгодог.

Ирекс үйлдвэр удирдлагын тогтолцооны сертификатчилал (баталгаажуулалт)-ыг тасралтгүй хөгжүүлж, шинэчилж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хамгийн ихээр анхааран ажилладагийн нэг илрэл бизээ.