Мелла Ванилла баяжмал нь хүүхэд наснаас мартагдахгүй үлдсэн тэрхүү нандин зөөлөн тааламжит ванилын амт үнэрийг бүтээгдэхүүнд гаргаж өгдгөөрөө бусад бүтээгдэхүүнээс онцлог юм.

Ваниль гэхээр хүүхэд ахуй цагийн гэрийн бялуу, худалдааны амтат бүтээгдэхүүн ихэнхи хүмүүсийн санаанд буудаг шүү дээ. Тиймээс нарийн боов, амттан хийхдээ ванилийг түгээмэл ашигладаг нь тохиолдлын хэрэг биш бизээ. 

Сүүлийн үед маш олон хүн хуучин цаг үеэ дурсаж, дэлгүүрүүдийн лангуун дээрээс хуучны бүтээгдэхүүнүүдээ харахыг хүсдэг болсон учраас уламжлалт амт хүмүүсийн таалалд илүү нийцэх болжээ.

Орчин үеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан Ирекс үйлдвэр “Мелла Ванилла” хэмээх бүтээгдэхүүнийг бий болголоо.

Энэхүү бүтээгдэхүүний хэрэглэхэд хялбар савлагаа болон зах зээлийн таатай үнэ нь нарийн боовны томоохон үйлдвэрүүд төдийгүй жижиг дунд үйлдвэрүүдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Үүнээс гадна Мелла ванилла нь шугам дээр болоод бүтээгдэхүүн боловсруулах бүх үйл явцад ямар нэг нөлөө үзүүлэхгүй.

Мелла ваниллаг ашиглан хийсэн хүүхэд насыг санагдуулам амтлаг, шүүслэг ямар ч амттан халуун сүү, какао, кофе, цай зэрэгтэй төгс хоршино. Гайхалтай биш гэж үү?