Шинэхэн зуурмаг бэлдэцийг хөөлгөх, исэлтийг таслах болон удаашруулахад зориулагдсан cool rising үйлдэлтэй төхөөрөмж. 

  • Уураар чийгшүүлэх төхөөрөмжтэй. 
  • OCTOPUS цогц удирдлагын системтэй

OCTOPUS цогц удирдлагын систем нь cool rising үйлдлийг оновчтой хянадаг. Уураар чийгшүүлэх хүчтэй төхөөрөмжүүд нь агаарын чийгшлийг оновчтой түвшинд барьснаар зуурмагийн бэлдцийг хатаахгүй. Тусгай агаар чийгшүүлэгч, сэнснүүд нь агаарын биет хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хүйтнийг түргэн шилжүүлдэг. Иймд зуурмагийн бэлдэцийг хатахаас урьдчилан сэргийлдэг юм. 

Тавиурын хэмжээ

580*780 мм

Дугуйтай түрдэг тавиурын тоо

15

Температурын хүрээ

-25 градусаас +40 градус хүртэл

Суурилагдсан хүчин чадал

19 кВт

Хөргөлтийн шингэн / бодис

R404

Оврын хэмжээ

4380*2435*2560 мм

Агаарын чийгшил

ойролцоогоор  45%-99%

Агаарын хангамж

DEWA

Сонголт

Хэт авиан чийгшүүлэгч

Cool rising үйлдэл

Хянагддаг хүйтэн исгэлт гэсэн утгатай. Энэ үйлдлийг идэвхижүүлснээр зуурмаг бэлдэцийн температур болоод тасалгаан дахь температурын хамгийн бага зөрүүнд зуурмагийн бэлдэц +3 хэм хүртэл хөрдөг. Зуурмагийн бэлдэц хатдаггүй бөгөөд шарсны дараа ердийн хөлдөөх төхөөрөмжтэй харьцуулахад илүү шүүслэг, шинэлэг болдог зэрэг нь уг үйлдлийн давуу тал юм. Исгэлтийг уртасгаснаар цардуул болон уургийг задалдаг ферментүүдийн амт үнэр бий болгох хугацаа ихэсдэг. Cool rising графикийг хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бие даан программчилж болно.

Бүтээгдэхүүний үнэ

Нийлүүлэгчийн ХБНГУ дахь үйлдвэрээс гарч буй тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй үнэд сав баглаа боодол, тээврийн болон даатгалын зардал, угсралт суурилуулалт, гаалийн татвар хураамж зэргийн үнэ багтаагүй болно.