Стратус ХХК

ӨДӨР БҮР ЭРҮҮЛ ХҮНС

single image

СТРАТУС ХХК

Талх, талхан бүтээгдэхүүний хольц худалдаалагч компани

“Стратус” компани нь 2006 оноос одоог хүртэл тасралтгүй 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд дэлхийн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг, ХБНГУлсын  ИРЕКС үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дилерээр сонгогдсоноор талх, нарийн боов болон гурилан бүтээгдэхүүний баяжуулсан хольцыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Бидний үйл ажиллагааны үр дүнд хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар дээшилснээр хүн ардын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисыг баяжуулсан хүнсээр дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн.
ИРЕКС үйлдвэрийн баяжуулсан хольцууд нь HACCP, ISO 9001:2015, FSSC 22000, IFS Food, OKO-GARANTIE BCS зэрэг чанарын шаардлагаар баталгаажсан ургамлын гаралтай хольцуудыг үйлдвэрлэгчдэд нийлүүлж ӨДӨР БҮР ЭРҮҮЛ ХҮНС уриатай ажилладаг билээ.
0
Бүтээгдэхүүн
0
Үйлчлүүлэгч
0
Шагнал

Манай үйлчилгээ

Бид хэрхэн ажилладаг вэ

Захиалга хийнэ

Та манай бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийнэ

Хүргэлтийн үйлчилгээ

Бид таны захиалгыг яг цагт нь хүргэж өгнө

Сургалт, зөвлөгөө

Бид манай орцоор хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар заавар, зөвлөгөө өгнө

Манай бүтээгдэхүүнүүд

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Чиабатта

Талх талхан бүтээгдэхүүний хольц

Дэлгэрэнгүй

ЧИАБАТТА

Талх, Талхан Бүтээгдэхүүний Хольц

Пумперникель

Талх талхан бүтээгдэхүүний хольц

Дэлгэрэнгүй

Пумперникель

Талх, Талхан Бүтээгдэхүүний Хольц

Фитнес микс луувантай

Талх талхан бүтээгдэхүүний хольц

Дэлгэрэнгүй

Фитнес микс луувантай

Талх, Талхан Бүтээгдэхүүний Хольц

ТАЛХ, ТАЛХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ПЕЧЕНИЙ ХОЛЬЦ

ТАЛХ, БУЛОЧКА, ПЕЧЕНИЙ ХОЛЬЦ
Цэвэр байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай манай хольцуудыг өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр бүтээгдэхүүн тань сайхан үнэр амттай болохоос гадна хүнсний дээд зэрэглэлийн чанартай болж тодорхой чийглэгээ барих чадварыг нь сайжруулна.
ЧАНАРЖУУЛАГЧ
Чанаржуулагч нь бүтээгдэхүүний шинэлэг байдлаа хадгалах хугацааг нэмэгдүүлж, гадаад байдал болон зөөлөн хэсгийн бүтцийг сайжруулан амттай чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тусална. Зуурмагийн цавуулгыг нэмэгдүүлж, ус шингээх чадварыг нь сайжруулах ба исэлтийг хурдасгаж түүний уян хатан, харимхай чанарыг нэмэгдүүлнэ.
ХУУРАЙ ХӨРӨНГӨ
Улаанбуудайн болон хөх тариан гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх хуурай хөрөнгө. Хөрөнгө бэлтгэх удаан бөгөөд нийлмэл үйл ажиллагаа хялбарчилж өгнө. Зуурмаг зуурснаас хойш 30 минутын дотор нэгэн төрлийн хөрөнгөтэй зуурмаг бэлэн болно.
ЧИМЭГЛЭГЧ ҮР
Гадна талыг өнгөлөн чимэглэх зориулалттай хольц. (овъёсны нэвс, маалингын үр, гүнжидийн үр, наранцэцэгийн үр) Үр нь уураг, нүүрс ус, аминдэм, тос, эрдэс бодисыг их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү чимэглэгч үрийн тусламжтайгаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой.
СОЁОЛЖ
Найрлагандаа хөх тарианы соёолж, хөх тарианы гурил агуулсан бүтээгдэхүүн. Талх, булочка, нарийн боовны амт үнэрийг нэмэгдүүлэх ба зөөлөн хэсгийн өнгийг илүү хар тод өнгөтэй болгоход тусална. Ус шингээх чадвар ихтэй тул бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлдэг.
ДУЛААНД ТЭСВЭРТЭЙ ВАРЕНЬЕ
Бүтээгдэхүүнийг шарах, жигнэх явцад жингээ алдахгүй, урсахгүй, хайлахгүй, эхний хэлбэр амт үнэрээ хадгалж зуурмагтаа шингэхгүй байх чадвартай. Гялтганасан өнгөтэй. Дулаанд тэсвэрт варений үндсэн түүхий эд нь жинхэнэ байгалийн жимс жимсгэнэ учраас энгийн варениас огт өөр юм. Хөлдөөж гэсгээхэд тэсвэртэй.

БЯЛУУ БОЛОН АМТАТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОЛЬЦ

БУЛОЧКА, АМТАТ ТАЛХ, ПИРОГ
Хурдан бөгөөд гараар болон механикаар хэвлэх боломжтой зуурмаг бэлтгэнэ. Дээд зэргийн чанартай, зөөлөн хэсгийн сийрэгжилт нь тэгш бүтэцтэй, өнгө үзэмж сайтай, сайхан амт үнэртэй, шинэлэг байдлаа удаан хадгалах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
ӨТГӨРҮҮЛЭГЧ
Шанзны чийгийг хадгалан өтгөрүүлнэ (жимс, аарц, жимсний чанамал, желе). Найрлагандаа элсэн чихэр, өтгөрүүлэгч агуулсан.
ХӨӨЛГӨГЧ
Гуриланд жигд тархсан хөөлгөгчийн үйлчлэлээр хөвсгөр, сэвсгэр бүтэц бүхий бүтээгдэхүүн бий болгоно. Зөвхөн шарах шүүгээнд байх хугацаанд хөөлгөөд зогсохгүй бэлэн бүтээгдэхүүний найрлаганд орж чанарыг сайжруулна.
БЯЛУУ, КЕКС, ПЕЧЕНЬ, КРУАССАН
Бүтээгдэхүүний нэр төрлийг олон болгох зорилгоор жимс, хатаасан жимс, шоколад, үзэм, самар зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой. Сайхан амт үнэр, өнгөөрөө ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах болно
БҮРЭГЧ ГЕЛЬ
Бүх төрлийн чихэрлэг болон талх талхан бүтээгдэхүүн, жимсний гадаргууг өнгөлөх зориулалттай желатинтай гель
АМТ, ҮНЭР ОРУУЛАГЧ
Шингэн амт, үнэр оруулагч нь бүтээгдэхүүнд жигд тарах давуу талтай. Бэлэн бүтээгдэхүүний үнэр амтыг нэмэгдүүлж илүү тод өнгөтэй болгоно. Маш бага хэмжээгээр ордог бөгөөд хадгалах бүхий л хугацаанд үнэр амтаа алдахгүй.
ТОРТ, МУССЕ, ЗАЙРМАГ
Байгалийн гаралтай түүхий эдийг агуулсан уг бүтээгдэхүүн нь тухайн нэр төрөл бүрдээ тохирсон жимсний амтыг бий болгож кремийг тогтворжуулснаар таны амттанг чимэглэх арга ажиллагааг хөнгөвчлөн, өнгө үзэмж нэмнэ.
ЗАЙРМАГНИЙ ТҮҮХИЙ ЭД
Бүтээгдэхүүний бүтэц болон биет байдлыг тогтворжуулна. Зайрмагны чанарыг тогтмол нэг төвшинд байлгахын тулд ашиглана.
ДУЛААНД ТЭСВЭРТЭЙ КРЕМ
Бүтээгдэхүүн дунд шанз болгон хэрэглэн шарахад хайлж урсахгүй байх давуу талтай. А, В витаминаар баялаг. Бүтээгдэхүүний болон сүүн кремний нэр төрлийг олшруулах боломжтой бөгөөд маслан крем хийхэд тохиромжтой.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Best by nature

IREKS

Ирекс компани нь талх нарийн боов хийх дээд зэрэглэлийн найрлага болоод бүтээлч санаагаараа дэлхий дахинд хэдийнээ танил болсон юм. Олон төрлийн үйлчилгээг санал болгосноор дэлхийн 90 гаруй орны талхан бүтээгдэхүүн хийдэг хэн бүхэнд түлхэц болж, улмаар тэдний зөвлөгч, туслагч болдог.

МАНАЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд голын хойно «Уран Ган» ХХК-ийн 6-р давхар, СТРАТУС ХХК

УТАСНЫ ДУГААР

Гар утас: +976 9400 7585
Гар утас: +976 9401 7585
Гар утас: +976 9100 7585
Гар утас: +976 8020 7585
Оффис:   +976 7010 7585

ЦАГИЙН ХУВААРЬ

Дав - Баа  9:00 - 17:00
Бямба       Амарна
Ням          Амарна

Стратус ХХК

ИРЕКС үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дилер компани

www.ireks.ru

www.ireks.de

www.ireks.com 

Search