AEROMAT хөөлтийн шүүгээ нь зуурмагийн бэлдэцийг хөөлгөх, эцсийн хэвэнд оруулахад зориулагдсан. 2 ба 4 тэргэнцэртэй, нэг тэргэнцэрт  580*780 мм –ийн хэмжээтэй 20 ширхэг тавиур орно.  Хөөлтийн шүүгээний хана нь 60мм-ийн зузаантай ус, чийг тусгаарлагч хавтангаар хийгддэг. Мөн ханыг нь 2мм, суурь хавтанг 8-10мм-ийн зузаан зэвэрдэггүй гангаар бүрж хийдэг. Агаарын урсгалыг хамгийн оновчтой хувиарлах DEWA болон IQ COOL хяналтын системээр тоноглогдсон. Уур үүсгэх инжекторын систем нь хөөлтийн шүүгээнд ханасан уурыг маш хурдан бий болгож, тохиромжтой нөхцөлөөр хангана. 

Техникийн үзүүлэлт

Үзүүлэлт

Утга

Температур /хамгийн ихдээ/, ºС

35

Агаарын харьцангуй чийгшил, %

95-99

Хөөлтийн  шүүгээний өндөр /тулгууртай/, мм

1465 /1565/

Хөөлтийн шүүгээний өргөн, /тулгууртай/, мм

600 /655/

Хөөлтийн шүүгээний ханын зузаан, мм

60

Хөөлтийн шүүгээний хаалганы хүрээ /цэвэр хэмжээ/, мм

Нэг хаалгатай

750/850/1050

Хоёр хаалгатай

1610/1810

Усны холболт, л/мин  /½”-н холболт/

2

Удирдлагын хэлхээн дэхь хүчдэл, В

230

Хүчдэл/давтамж, В/Гц

400/50

Суурилагдсан хүчин чадал, кВт

6