СКОРПИО-АРОМАТ

Төгс чанар- төгс амт

Бидний тухай

Та бүхэнд хүнсний үйлдвэрлэлийн бүх салбарт хэрэглэгдэх зөвхөн таны хүссэн амтыг бий болгох үнэр оруулагчийн шинэ шинэ жорыг бэлтгэн гаргаж, таны үйлдвэрлэлийн нөхцөлд шаардлагатай хүнсний нэмэлтийг санал болгож байна.

ОХУ-ын хүнсний амт оруулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  «Скорпио-Аромат» компани 25 жилийнхээ ойн босгон дээр ирээд байна. Тус компани нь бөөний худалдаанаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо олон улсын чанарын стандартад нийцэх үйлдвэрийг байгуулаад байна.  

Тус компанийн хамт олон өөр хоорондоо маш нягт ажилладаг, ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлжээ. Уг компанийн чанарын бодлого нь хэрэглэгч болоод өнөөгийн зах зээлийн байдлыг бүхэлд нь судалж үзээд, эрчимтэй технологи чанарын дэвшил гаргахыг зорьдог.  Хаягдал гологдол бүтээгдэхүүнийг засварлах биш харин тийм бүтээгдэхүүн гарахаас урьдчилан сэргийлдэг.

Мөн энэхүү компанийн хамт олон үйлдвэрүүдэд мэдээлэл технологийн дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бүсчилсэн сургалт зохион байгуулах; үйлдвэрлэл эрхлэгчидтэй онцгой амт бий болгох, бэлэн бүтээгдэхүүнд амт оруулагчийн орцны нөлөөг судлах зэргээр эрдэм шинжилгээний ажил явуулах гэрээ байгуулах;   хүнсний үйлдвэрлэлийн бусад салбарын зах зээлийн хэрэгцээг судлах, бүхэлд нь маркетингийн судалгаа хийх гэх мэт асуудлуудад ихэд анхаарал хандуулдаг юм.

skorpio_aromat.png

Үйл ажиллагааны чиглэл

«Скорпио-Аромат» компани хүнс үйлдвэрлэлийн бүхий л салбарт хэрэглэгдэх 10,000 гаруй нэр төрлийн амт оруулагч үйлдвэрлэдэг

  1. Төрөл бүрийн амттан үйлдвэрлэл
  2. Тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл  /маргарин, майонез, соус г.м./
  3. Сүүн бүтээгдэхүүн  үйлдвэрлэл /йогурт, десерт, хүчиллэг бүтээгдэхүүн, бяслаган бүтээгдэхүүн, зайрмаг г.м./
  4. Мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл /хиам, зайдас, бүдүүн зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн (тэр тусмаа хөлдөөсөн) г.м./
  5. Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл /каш, кисель, суп, чипс, сухарик г.м./
  6. Даршилсан ногоо болон савлагаат бүтээгдэхүүн үйлдвэрлэл /варенье, даршилсан ногоо, ногооны соус, паста г.м. /
  7. Талх, нарийн боов, бялуу, бялуун бүтээгдэхүүний үйлдвэрлэл /нарийн боов, булочки, пирожки (тэр тусмаа хөлдөөсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн) г.м./
  8. Спиртгүй болон согтууруулах ундааны үйлдвэрлэл
  9. Загасны мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл /лаазалсан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн  (тэр тусмаа хөлдөөсөн) г.м./
  10. Хольц үйлдвэрлэл /бүх төрлийн бүтээгдэхүүнд/
  11. Үнэр амт оруулагч цай, кофе, какао зэрэг шингэн зүйлийн үйлдвэрлэл
  12. Эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэл
  13. Үнэр оруулагч ургамлын тосны үйлдвэрлэл
  14. Тамхи үйлдвэрлэл /кальян, тамхи г.м. /
  15. Цагаан хоолтон болон сургуулийн насныхны хоол хүнс үйлдвэрлэл.

КОМПАНИЙН ДАВУУ ТАЛ:

  • Үйлдвэрлэл эрхлэх 25 жилийн туршлага.
  • Үнэр оруулагчийн цуглуулгыг богино хугацаанд хийнэ.
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үнэр амт оруулагч нэмэлт бүтээгдэхүүнийг шинээр бий болгох, шинэчлэх.
  • Мэргэжлийн өндөр түвшинд технологийн дэмжлэг үзүүлнэ.
  • Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан 10,000 гаруй нэр төрлийн шингэн, хуурай, нунтаг үнэр амт оруулагч бий.
  • Олон улсын чанарын ISO 9001:2008 стандартын сертификаттай.
  • Хянуур найрсаг мэргэжлийн баг хамт олон.

«Скорпио-Аромат» компанийн сертификатууд

associations.png

2013 оны 5-р сард «Скорпио-Аромат» компани чанарын менежментийн систем,  аюулгүй байдлын дахин сертификатчилалд хамрагдаж,  Гаалийн холбооны Техникийн журмын шаардлага болон олон улсын чанарын ISO 9001:2008, ISO 22000:2005, НАССР-ын зэрэг стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Search