Даваа - Баасан ( 8.00 - 17.00 )

Талх, нарийн боовны орц худалдаа

БИДНИЙ ТУХАЙ
СТРАТУС ХХК

Манай "Стратус" ХХК нь 2010 оноос Герман улсад төвтэй, 90 оронд хэрэглэгчидтэй "ИРЕКС" үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч компани юм.


Бид талх, булочка, нарийн боов, бялуу кексэн бүтээгдэхүүнд зориулсан үр тариан хольц бүхий хагас боловсруулсан бүтээгдэхүүн ба бүтээгдэхүүний гадаад байдал, хөөлт зэргийг сайжруулан, хадгалах хугацааг уртасгах зориулалт бүхий чанаржуулагч, технологийн үйл ажиллагааг хөнгөвчилж өгөх сайн чанарын хөх тарианы болон хар талх хийж болох шингэн болон хуурай соёолжны хольцуудыг оруулж ирдэг ба элдэв нэмэгдэл үнэгүйгээр хамгийн хямдаар хүргэдэг.


Эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь бидний хэрэглэж заншсан нэгэн хэвийн хэвшмэл амтыг өөрчилж цоо шинэ амтыг хэрэглэгчдэд мэдрүүлнэ.

ТА БИДНИЙ НАЙДВАРТАЙ ТҮНШ
IREKS GmbH

Ирекс компани нь талх нарийн боов хийх дээд зэрэглэлийн найрлага болоод бүтээлч санаагаараа дэлхий дахинд хэдийнээ танил болсон юм. Олон төрлийн үйлчилгээг санал болгосноор дэлхийн 90 гаруй орны талхан бүтээгдэхүүн хийдэг хэн бүхэнд түлхэц болж, улмаар тэдний зөвлөгч, туслагч болдог.

2400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон талх барьдаг болон барих хүсэлтэй бүх хүнд тусламжийн гараа сунгахад бэлэн. Энэ бүхнийг үйлчилгээний албаны 30 өөр үндэстэн, мэргэжлийн өндөр ур чадвартай талх нарийн боовны 400 гаруй мастер хариуцдаг билээ.

Ирекс компани нь хамгийн сайн үр тариа, дээд зэргийн байгалийн гаралтай бусад түүхий эд гаргаж аван талх, нарийн боовны бүтээгдэхүүний бүтээлч санаа болон гайхалтай жорыг танилцуулдаг юм. Тийм учраас бид хамтран ажиллагч, үйлдвэр эрхлэгчиддээ бизнесээ хөгжүүлэхэд нь том түлхэц үзүүлж чаддаг билээ.

Өдөр бүр ЭРҮҮЛ ХҮНС

Манай бүтээгдэхүүний найрлагад хүний биед хэрэгцээтэй аминдэм, эрдэс бодис, ислэг ихээр агуулагддаг төдийгүй бидний уламжлалт технологиор ихээхэн цаг хугацаа зарцуулан бэлтгэдэг ажлыг хөнгөвчилж өгөх, зохицуулах үйлчилгээтэй хүнс бэлтгэх боломжтой болгосон ургамлын гаралтай хольцууд байдаг.

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн

ИРЕКС

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.