Урьдчилан хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хадгалахад зориулагдсан уг төхөөрөмжийн ашиглалт, хадгалалтын нөхцлийг сав баглаан дээр тэмдэглэнэ. Хананы хавтан, шал, таазны хэсгүүдийг бүхэлд нь ус нэвтэрдэггүй, байгаль орчинд ээлтэй, 120 мм-ийн PUR тусгаарлагчтай хавтангаар хийсэн. Хавтангуудад өөрт нь ган түгжээ гагнасан бөгөөд өөр хоорондоо энэхүү түгжээний тусламжтайгаар холбогдоно. Гадна талын нүүр, хажуу болон ард талын ханыг нь RAL 9002 кодтой цагаан өнгийн тусгай гангаар бүрсэн.

Дотор талын ханыг нь RAL 9002 кодтой цагаан өнгийн тусгай гангаар бүрсэн бөгөөд нэмэлт ПВХ / поливинил хлорид / хамгаалалтын системтэй.

Температурын хүрээ

-25 градусаас 0 градус хүртэл

Оврын хэмжээ

2515*6815*2680 мм

Камерны дотор талын хэмжээ

2275*5775*2400 мм /Зураг №  -т харуулснаар/

Хаалга

900*1900 мм-ийн харьцаатай, зүүн талдаа нугастай 1 ширхэг зэвэрдэггүй гангаар хийсэн хаалга. Хаалгаар дулаан алдахаас сэргийлэх зөөлөвчтэй. Өөр дээрээ хаалганы нээгдэх орчинг хязгаарлах хэрэгсэлтэй.

Шал

3 мм-ийн зузаантай зэвэрдэггүй гангаар 3 мм-ийн зузаантай хийсэн хавтанг оролцуулаад 100 мм-ийн PU тусгаарлагчтай. 0,8 мм-ийн зузаантай V2A ган хавтан дээр хайлуулсан зэвэрдэггүй ган металлаар хийсэн 3 мм-ийн зузаантай хавтан тавина.

Нэг дугуйны зөвшөөрөгдсөн даац

400 кг

Талбайн зөвшөөрөгдсөн ачаалал

4000 N

Удирдлагын систем

OCTOPUS цогц удирдлагын систем нь уг төхөөрөмжийг хянаж, оновчтой удирддаг. LCD дэлгэцийг хаалган дээр нүдний түвшинд байрлуулсан бөгөөд дэлгэцэн дээр үйлдлүүдийг ойлгомжтой, энгийн товчлуураар тэмдэглэсэн. Уг төхөөрөмжид үйлдвэрээс 10 үндсэн стандарт программ суулгасан.

Бүтээгдэхүүний үнэ

Нийлүүлэгчийн ХБНГУ дахь үйлдвэрээс гарч буй тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй үнэд сав баглаа боодол, тээврийн болон даатгалын зардал, угсралт суурилуулалт, гаалийн татвар хураамж зэргийн үнэ багтаагүй болно.