Бүтээгдэхүүний код

E-17/60 074

Бүтээгдэхүүний нэр

FAST A 160 гурил зуурагч машин

FAST 80 гурил зуурагч машин

Шинж чанар

 Хөдөлгөөнтэй тогоотой

 Суурин

Цахилгаан зарцуулалт

7,5 кВт

5.4 кВт

Тогооны багтаамж

232 литр / ойролцоогоор 160 кг зуурмаг

110 л / ойролцоогоор 80 кг зуурмаг

Гүн

1650 мм

1168 мм

Өргөн

990 мм

735 мм

Өндөр

1360/1835 мм

1270/1730 мм

Жин

1140 кг

520 кг

Нэмэлт

EASY 160  нэмэлт тогоо, SR тогоо хөмрөгч

 

Бүтээгдэхүүний үнэ: Нийлүүлэгчийн ХБНГУ дахь үйлдвэрээс гарч буй тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй үнэд сав баглаа боодол, тээврийн болон даатгалын зардал, угсралт суурилуулалт, гаалийн татвар хураамж зэргийн үнэ багтаагүй болно. Барааг *EXW нөхцөлөөр нийлүүлнэ.
Төлбөрийн нөхцөл: Гэрээ баталгаажуулж гарын үсэг зурах үед 50%-ийг , бараа ачсан талаар мэдэгдэл хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор үлдэгдэл 50%- ийг төлнө.
Бараа нийлүүлэх хугацаа: Барааг ХБНГУ дахь үйлдвэрээс ачих  бөгөөд урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш 9-10 долоо хоногийн дотор нийлүүлнэ.

Энэхүү төхөөрөмж нь нэг өдөрт 20000 кг зуурмаг зуурах хэрэгцээнд тохирох бөгөөд 2 ээлжээр 16 цаг гэж тооцвол 20000 кг:16 цаг= нэг цагт 1250 кг зуурмаг гаргаж авна.
Гурил /зуурмаг/ зуурах нэг бүтэн цикл нь дунджаар 12-15 минут байх бөгөөд нэг циклдээ 160 кг хүртэл зуурмагийг холино.
Нэг цагт хамгийн багадаа 3 удаа зуурна гэж тооцвол 160 кг*3=480 кг. Хэрэв 2 машин зэрэг ажиллуулвал 480 кг*2=960 кг.  80 кг-ийн зуурагч машин нь жижиглэнгийн болон давхраат бүтээгдэхүүний зуурмагийг зуурахад тохиромжтой. Нэг бүтэн цикл нь 10-12 минутын хугацааг зарцуулах бөгөөд нэг цагт хамгийн багадаа 4 удаа зуурна гэвэл 80 кг*4= 320 кг.  Ингээд 160 кг-ийн зуурагч машины гарцтай нийлүүлвэл 960 кг+320 кг= 1280 кг-ийг нэг цагт гаргаж авах боломжтой.

*EXW- Энэ нөхцлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн “нэрлэсэн газарт” худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө.Худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газар байх бөгөөд түүний агуулах, үйлдвэрийн газрын аль нэг байж болно.