ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн хивэгтэй, улаан буудайн болон улаан буудай-хөх тарианы талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 10% хүртэл
ДАВУУ ТАЛ: Хольцод агуулагдах улаан буудайн хивэг нь хүнсний эслэгээр баялаг бөгөөд мөн төрөл бүрийн микро ба макро элементүүд, витаминуудыг агуулдаг, энэ нь тэжээллэг чанартай, сайхан амттай, зөөлөн бүтэцтэй, нимгэн шаржигнасан гадаргуутай бэлэн бүтээгдэхүүн гарган авах боломжийг олгоно. Үүнээс гадна бусад төрлийн давхраат, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд тохиромжтой.
БИЕТ БАЙДАЛ: Хүрэн туяатай, саарал өнгөтэй, хуурай, нунтаг хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-25ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар
САВЛАГАА: 20 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.