ХЭРЭГЛЭЭ: Бүхэл үрийн улаан буудайн гурил, төрөл бүрийн тослог үртэй талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын жингийн 50% хүртэл
ДАВУУ ТАЛ: Хольцыг ашигласнаар хөх тарианы ба улаан буудайн бүхэл үрийн гурил, маалингын үр, наранцэцгийн үр, овъёосны нэвс гэх мэт олон төрлийн боловсруулсан үр тариагаар баяжуулсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгоно. Үр тариагаар баялаг хольцыг соёолжийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэснээр бэлэн бүтээгдэхүүнд тод, ханасан үнэр, амтыг өгөх орчин үеийн ферментийн нийлмэл бэлдмэл нь үйлдвэрлэлийн технологийн чанарыг өндөр хэмжээнд баталгаажуулна. Бэлэн бүтээгдэхүүн нь эзлэхүүн сайтай болж, удаан хугацаанд шинэлэг байдлаа хадгална.
БИЕТ БАЙДАЛ: Хүрэн туяатай цайвар саарлаас хар саарал хүртэл өнгөтэй, хуурай, нунтаг хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Агааржуулалт сайтай, цэвэр, 70%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар
САВЛАГАА: 5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.