ПШЕНИЧНАЯ С ПОЛБОЙ КОНЦЕНТРАТ

ПШЕНИЧНАЯ С ПОЛБОЙ КОНЦЕНТРАТ

ХЭРЭГЛЭЭ: Полба (улаан буудайн нэг төрөл)-ийн бүтээгдэхүүнээр баяжуулсан улаан буудайн гурилын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 30% хүртэл

ДАВУУ ТАЛ: Хольцыг ашигласнаар хурдавчилсан технологийн аргаар батон, хэвтэй бүтээгдэхүүн, булочка, багет гэх мэт олон төрлийн талх, талхан бүтээгдэхүүнийг хурдан, хялбар үйлдвэрлэх боломжтой. Хольцын нийлмэл агууламж нь бэлэн бүтээгдэхүүний өртгийг бууруулах таатай боломжийг олгоно. Хольцын найрлагад орсон  полба (улаан буудайн нэг төрөл)-ийн хивэг нь орчин үеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээтэй, чухал түүхий эд. Бэлэн бүтээгдэхүүн нь  талхны маш сайхан үнэр, зөөлөн бүтэц, нимгэн шаржигнасан гадаргуугаараа ялгарах бөгөөд удаан хугацаанд шинэлэг байдлаа хадгална.

БИЕТ БАЙДАЛ: Хүрэн туяатай саарал өнгөтэй, нунтаг, хуурай хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ын хэмтэй сэрүүн, агаарын харьцангуй чийглэг 70%-аас ихгүй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 6 сар

САВЛАГАА:  5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд, битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор