ХЭРЭГЛЭЭ: Төрөл бүрийн үр тарианы болон тослог үр агуулсан баялаг талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн СОВИТАЛ КОНЦЕНТРАТ-50% хүртэл, СОВИТАЛ МИКС-100%
ДАВУУ ТАЛ: Хольцод агуулагдах төрөл бүрийн үр тарианы нийлмэл үрүүд болон маалингын, гүнжидийн, наранцэцгийн үр гэх мэт тослог үрүүдийн агууламж нь бүтээгдэхүүнд өндөр тэжээллэг чанарыг өгч, микро, макро элементүүд, витамин, эрдэс бодисуудын зохистой харьцааг бий болгоно. Технологийн чанар өндөртэй энэ хольцоор талх, булочка, батон, багет, крекер, жигнэмэг, мюслийн төрлийн бүтээгдэхүүн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
БИЕТ БАЙДАЛ: Цайвар саарлаас хар саарал хүртэл өнгөтэй, нунтаг, хуурай хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-25ºС-ийн хэмтэй сэрүүн, агаарын харьцангуй чийглэг 75%-аас ихгүй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 6 сар
САВЛАГАА: СОВИТАЛ КОНЦЕНТРАТ-5 кг ба 25 кг-аар, СОВИТАЛ МИКС-25 кг-аар олон давхар цаасан шуудайнд, битүүмжлэлтэйгээр савласан.