ХЭРЭГЛЭЭ: Маалингын гурил агуулсан талх, талхан амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын жингийн 30% хүртэл
ДАВУУ ТАЛ: Хольцод агуулагдах маалингын гурил нь уураг, хүнсний эслэгийн эх үүсвэр болно. Хүний биед нийлэгждэггүй боловч организмын олон үйл ажиллагаанд оролцдог, хоол хүнсэнд тодорхой хэмжээнд байх ёстой нийлмэл ханаагүй тосны хүчлүүд (Омега-3, Омега-6)-ийг агуулна. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барьдаг селени, кали, магнийг агуулна. Хольцыг ашигласнаар талхан бүтээгдэхүүн бага зэргийн маалингын гурилын амттай болохоос гадна зөөлөн хэсэг нь хөвсгөр, бараан өнгөтэй болно. Хольцоор оригинал жигнэмэг үйлдвэрлэх боломжтой.
БИЕТ БАЙДАЛ: Хүрнээс хар хүрэн хүртэл өнгөтэй, нунтаг, хуурай хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, агаарын харьцангуй чийглэг 75%-аас ихгүй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 6 сар
САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд, битүүмжлэлтэй савласан.