ФИТНЕС МИКС РЖАНАЯ

ФИТНЕС МИКС РЖАНАЯ

ХЭРЭГЛЭЭ: Хөх тарианы, хөх тариа-улаан буудайн, улаан буудай- хөх тарианы төрлийн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 50% хүртэл

ДАВУУ ТАЛ: Зуурмагийг нэг шатлалт аргаар хурдан, хялбар бэлтгэх, гар аргаар болон механик аргаар хялбар боловсруулах боломжтой. Хөх тариагаар боловсруулсан төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүн дэх эслэгийн агууламж өндөр байдаг. Бэлэн бүтээгдэхүүн нь тэжээллэг чанар өндөртэй, амт чанар сайтай, бага зэргийн хүчиллэг байдалтай, соёолжийн ханасан  үнэр, амттай. Хэвтэй ба хэвгүй бүтээгдэхүүн (ширхэгийн жижиг гурилан бүтээгдэхүүн орно.) үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх боломжийг олгоно.

БИЕТ БАЙДАЛ: Саарал шаргал өнгөтэй, хуурай, нунтаг хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 75%-аас илүүгүй чийглэгтэй хуурай, 5-20ºС хэмтэй сэрүүн, элдэв хортон шавьжгүй, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 5,0 кг ба 25,0 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор