LIEVITO MADRE DOLCE

LIEVITO MADRE DOLCE

ХЭРЭГЛЭЭ: Дрожжитой амтлаг гурилан бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулагдсан улаан буудайн хөрөнгө.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 20%

ДАВУУ ТАЛ: Зөвхөн улаан буудайн гурил, ус ашиглан уламжлалт аргаар үйлдвэрлэсэн. Энэ арга нь дрожжи болон сүүн хүчлийн бактерийг хамгийн оновчтой хэмжээгээр үржүүлэх таатай нөхцөл болох бөгөөд исгэх үйл явцыг илүү удаан явуулах боломжийг олгоно. Ингэснээр бүтээгдэхүүнд тааламжтай үнэр, амт бий болгоно. Нэмэлт бодис агуулаагүй учраас бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэхэд тохиромжтой. Шууд зуурах эсвэл хүйтэн зуурмагийн аргаар хэрэглэнэ. Зуурмагт тогтвортой байдлыг бий болгож, жигнэх явцад хөөлт эрчимтэй явагдана. Бэлэн бүтээгдэхүүний чанарыг тогтворжуулж, гадаад байдал тааламжтай болж, үйлдвэрлэлийн бүтээмж дээшилнэ.

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй, чихэрлэг нунтаг хөрөнгө.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Савлагааг нээлгүйгээр хуурай, сэрүүн газар хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 12,5 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

ЖОР

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор