Е-ФРИМАТ

Е-ФРИМАТ

ХЭРЭГЛЭЭ: Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,7-1,5%  

ДАВУУ ТАЛ: Чанаржуулагчид агуулагдах ферментүүдийн нөлөөгөөр технологийн бүхий л үйл явцад зуурмагийн тогтвортой байдлыг хангаж, гурилын чанарын хэлбэлзэл, үйл ажиллагааны явцад параметрүүдийн өөрчлөлт гарсан ч бэлэн бүтээгдэхүүний чанарыг бүрэн баталгаажуулна.  Баялаг жортой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чухал нөлөөтэй гурилын чихэржилт, хий үүсгэх чадварыг нэмэгдүүлэх замаар исгэх үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжтой. Гаргаж авсан бүтээгдэхүүн нь нарийн, жижиг  сийрэгжилттэй, зөөлөн бүтэцтэй, эзлэхүүн сайтай байдлаараа ялгарна. Илүү чанартай бүтээгдэхүүн гаргаж авахын тулд ПРИМАТ чанаржуулагчтай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.

БИЕТ БАЙДАЛ: Цагаанаас кремийн туяатай цагаан өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг масс. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75 %-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор