ФРОСТИ

ФРОСТИ

ХЭРЭГЛЭЭ: Үйлдвэрлэлийн явцад хөлдөөх процесст ордог бүх нэр төрлийн улаан буудайн гурил (ИДК 80-100 нэгж)-ын талх, талхан бүтээгдэхүүн (тухайлбал хөөмөл давхраат бүтээгдэхүүн) үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 1,0-2,5%

ДАВУУ ТАЛ: Зуурмагийн бэлдцийг хөлдөөсний дараах тогтвортой байдлыг маш сайн хангана. Чанаржуулагчийн нийлмэл бүтэц нь бүтээгдэхүүний эзлэхүүнийг нэмэгдүүлнэ, чанарыг өндөр түвшинд хадгална. Чанаржуулагчид агуулагдах соёолжийн гурил нь бүтээгдэхүүнийг алтан шаргал өнгөтэй, шаржигнасан гадаргуутай болгоно, шинэлэг байдлаа хадгалах хугацааг уртасгана.   

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй, хуурай, нунтаг чанаржуулагч.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор