ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн гурилын ба 30%-аас ихгүй хөх тарианы гурилын агууламжтай, улаан буудай-хөх тарианы гурилын талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,2-0,5%
ДАВУУ ТАЛ: Хүчтэй болон богино суналттай цавуулагтай гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн зуурах хугацааг богиносгосон хэвийн цавуулагтай гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч. Зуурагч машины зуурмагийн боловсруулалт болон бэлдцийн сунах чадварын сайжруулж, таслалт, хэвлэлтийг хөнгөвчилнө. Технологийн үйл явцыг хурдасган, бүтээгдэхүүний үнэр, амтыг сайжруулж, гадаргуугийн өнгийг тааламжтай болгож, шинэлэг байдлыг уртасгана. Зуурмаг зууралтын эрчмийг бууруулж, зуурах хугацааг богиносгоно. Нэг хурдтай зуурах төхөөрөмж дээр зуурмагийг зуурахад тохиромжтой. Зуурмагийг илүү уян хатан болгож, таслах, хэвлэх үйл ажиллагааг хялбар болгоно. Зуурмагийн бэлдцийг хөлдөөдөг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанаржуулагчийг 0,5%-ийн орцтойгоор ашиглах боломжтой.
БИЕТ БАЙДАЛ: Кремийн туяатай цагаан өнгөтэй, нунтаг, хуурай хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 70%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, элдэв мэрэгчгүй, хортон шавьжгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 10 сар
САВЛАГАА: 5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.