ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн гурил (гурилын ИДК 75-90 нэгж)-аар талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,2-0,5%
ДАВУУ ТАЛ: Зуурмагийн цавуулгыг бэхжүүлнэ, түүний ус шингээх чадварыг нэмэгдүүлнэ. Зуурмагийн хөөлтийн үйл явцыг хурдасгана, уян хатан шинж чанарыг нэмэгдүүлнэ. Бэлэн бүтээгдэхүүний эзлэхүүн нэмэгдэнэ, зөөлөн хэсгийн уян чанар дээшилнэ, гадаргуу нь гялгар, улаан шаргал өнгөтэй болно, амт, үнэр нь сайжирна, шинэлэг байдлаа хадгалах хугацаа уртасна.
БИЕТ БАЙДАЛ: Шар туяатай кремийн өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг чанаржуулагч.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар
САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.