Драйдоппель үйлдвэрийн Аромапастаг /амт үнэр оруулагчийг/ ашиглан амттан үйлдвэрлэлээ өргөжүүлээрэй!

Драйдоппель үйлдвэрийн Аромапастаг /амт үнэр оруулагчийг/ ашиглан амттан үйлдвэрлэлээ өргөжүүлээрэй!

“Ирекс” үйлдвэрийн охин компани болох Драйдоппель  үйлдвэр 110 жилийн турш амжилттай ажиллаж байгаагийн гол түлхүүр нь маш сайн чанарын, амттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг аргыг зөвхөн цэвэр байгалийн нэгдлүүдтэй хоршуулж байгаад оршиж байна.

Драйдоппель үйлдвэр бүтээгдэхүүнд тухайн амт, үнэрийг өгөх дээд зэргийн чанартай, дулаанд тэсвэртэй амт, үнэр оруулагч пастануудыг үйлдвэрлэдэг юм. 

Ямар ч бялуу, пирожны жорыг тусгай амт, үнэр оруулагчгүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ нь нэгдүгээрт бүтээгдэхүүн хийж байх явцад үндсэн орц дахь зарим бүтээгдэхүүний (жишээлбэл: гүзээлзгэнэ, ангаахай самар) байгалийн амт үнэр оруулах шинж чанар сул эсвэл бүтээгдэхүүний боловсруулалтад тэрхүү шинж чанараа алддаг. Энэ асуудлыг шийдэж, хэрэглэгчийн сонирхлыг татахуйц бүтээгдэхүүн гарган авахын тулд эцсийн бүтээгдэхүүнд тухайн амт үнэрээ өгөх боломжтой төрөл бүрийн амт үнэр оруулагч нэгдлүүдийг үндсэн жорд нэмж хийдэг. 

Аромапаста /амт үнэр оруулагч/ нь бялуу, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэл төдийгүй амтат мөхөөлдөс үйлдвэрлэлд ч тохиромжтой. 

Хэрэглээ: 

- Нарийн боов: кекс, баялаг жортой хөөмөл, давхраат, тортны кекс, аяган кекс, печенье;

- Бялуун бүтээгдэхүүн: крем, цөцгий, муссы, өнгөлгөө, гель;

- Мөхөөлдөс 

Аромапаста /амт үнэр оруулагч/-н нэр төрлүүд: гадил, жүрж, гаа, нэрс, гүзээлзгэнэ, нимбэг, манго, ангаахай самар, кокос.

Энэхүү бүтээгдэхүүний найрлагад эцсийн бүтээгдэхүүнд баялаг амт үнэр оруулах байгалийн жор болон хандууд агуулагддаг гэдгийг бид дээр дурдсан билээ.

Драйдоппель үйлдвэрийн Аромапастаг /амт үнэр оруулагчийг/ ашиглан өөр хаана ч байхгүй өөрийн гэсэн өвөрмөц жортой амттанг үйлдвэрлэх боломж таны өмнө нээлттэй байна. 

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор