Жимстэй талх бол бас нэг төрлийн амттай хоол юм!

Жимстэй талх бол бас нэг төрлийн амттай хоол юм!

Талх нарийн боов үйлдвэрлэлд төрөл бүрийн жимс, жимсгэнэ хэрэглэх нь сүүлийн үед үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд тренд болоод байна. Хатаасан чангаанз, хар чавга, үзэм, цангис зэргийг нэмэлтээр ашигласнаар зах зээлд илүү олон нэр төрөл бүтээгдэхүүн гаргах боломжтой болж байгаа юм. Ийм төрлийн талх, нарийн боовон бүтээгдэхүүнүүд илүү баялаг, хурц амттай бөгөөд амттан зуушны оронд цай, кофе уухдаа идвэл тааламжтай сайхан амтыг мэдрүүлнэ. 

Уг жимстэй талхыг  нэг төрлийн хоол гэж тооцож болох бөгөөд талх нарийн боовны үйлдвэрлэлийн хөгжилд дэвшилт үзүүлэх шинэ тренд болоод байна.   

Манай бүтээгдэхүүний нэр төрөлд «Совитал фруктовый», «Шварцброд»,  «Королевский» гэх зэрэг жимстэй талхны хэд хэдэн сонголтууд  хэдийн багтсан. Орчин үеийн эрэлт хэрэгцээг даган, талх нарийн боовны үйлвэрлэлээ хөгжүүлэх үүднээс  орцондоо хатаасан алимтай «Совитал яблочный»  гэх бүтээгдэхүүн шинээр бий болгосон юм.

Алим бол хүн бүрийн хамгийн сайн мэдэх, идэх дуртай жимсний нэг. Түүний найрлагад их хэмжээний эслэг, амин дэмүүд, макро болон бичил элементүүд агуулагддаг. 

Агаарт маш хянуур хатаавал алимны хэрчмүүд өөрийн ашигтай шинж чанараа хадгалж үлддэг.  Хэдэн хэрчим хатаасан алимыг зуурмагт нэмээд үр дүнд нь  алим, үр тариа, тос агуулсан гайхалтай «Совитал яблочный» талх бэлэн болно.

Мөн манай технологийн алба хатаасан алимтай «Спасского» жигнэмэгийн жорыг гаргасан. Амттай, алим, үзэм, шанцайн ширхэгтэй , баялаг жортой энэхүү жигнэмэг нь Пасха /Өндөгний/ баярын үнэхээр тансаг бэлэг болно.  

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор