Шпагетти мөхөөлдөс

Шпагетти мөхөөлдөс

Зуны улирлын босгон дээр бид таньд ямар онцгой зүйл бэлдсэн гээч...

Spaghetti Ice Cream (Шпагетти мөхөөлдөс) хэмээх өвөрмөц десертыг өнгөрсөн зууны 60-аад онд ХБНГУ-ын Мангейме хотын иргэн Дарио Фонтанелла зохион бүтээжээ.

"Шпагетти" мөхөөлдөс нь 50 гаруй жилийн туршид Герман хүүхэд, залуучуудыг байлдан дагуулж байгаа амттан юм. Энэ амттан нь маш олон төрөлтэй бөгөөд бүх кафе, мөхөөлөдөс зардаг газруудын цэсэд багтсан байдаг. 

Гаднаасаа яг л тавган дээр тавьсан болоньезе соустай шпаггети шиг харагдах энэхүү амттан нь гадаад байдал болон амтаараа хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. 

Хоол хүнс сонирхолтой, өвөрмөц дизайнтай байх тусмаа идэх дур хүслийг өдөөдөг байна. Сонирхуулахад ХБНГУ-д жил бүр 21 сая багц(порций) Шпагетти мөхөөлдөс зарагддаг ажээ. 

Та бүхэнд "Шпагетти" мөхөөлдөсийг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх найрлагыг санал болгож байна:

• Ваниль Бурбон: мөхөөлдөст зориулагдсан паста;

• Трирапидо 50: мөхөөлдөсийн суурь;

• Гүзээлзгэнэтэй соус / гүзээлзгэнэтэй десерт соус / бөөрөлзгөнөтэй соус;

• Кортина: цагаан шоколад

Мөн түргэн хугацаанд, энгийн аргаар Шпагетти мөхөөлдөсийг хийхэд туслах бэлэн материалууд байгаа.

Шпагетти мөхөөлдөсийг өөрийн десерт цэсэд  оруулж борлуулалтаа өсгөх шинэ трендтэй болох боломж та бүхэнд бий. борлуулалтын итгэлтэй өсөлтөд нөлөөлөх шинж трендыг бий болгоорой.

Манай технологич нар та бүхэнд бүхий л талаар туслахад бэлэн шүү.

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор