“ГУРИЛ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ТУХАЙ. ЧАНАРЖУУЛАГЧИЙГ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНД АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГУРИЛ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ТУХАЙ. ЧАНАРЖУУЛАГЧИЙГ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНД АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Стратус ХХК, Монголын хүнсчдийн холбоо, ХХААХҮЯамтай хамтран, 2019 оны 6-р сард талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон тухайн  салбарын мэргэжилтэн, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онолын сургалт зохион байгууллаа.

Семинарын зочин лектороор техникийн ухааны доктор, Кемеровын улсын их сургуулийн ХҮТИС-ийн профессор Александр Сергеевич Романов уригдсан юм.

Семинарт Монгол улсын Талх, нарийн боов үйлдвэрлэгчид,  хүнсний мэргэжлийн холбогдох болон хяналтын байгууллагуудын 80-аад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Семинар Монгол улсын ХХААХҮ-ийн яамны хурлын их танхимд зохион байгуулагдлаа. Талх, нарийн боовны салбарт олон жил ажилласан Хүнсний үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер хатагтай Л. Янжин орчуулагчаар ажилласан.

Профессор А.С. Романов  талх үйлдвэрлэлийн түүхий эд, технологийн дамжлага, үе шатын үйл ажиллагааны тухай, талх, талхан бүтээг-дэхүүний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар шинжлэх ухааны үндэс-лэлтэйгээр дэлгэрэнгүй  заасан.

Профессор А.С.Романовын олон цагийн лекц дараах хэсгүүдээс бүрдэж байв.

Үүнд:

  • Үр тарианы үндсэн морфологи чанар болон химийн найрлага;
  • Гурилын чанарын үзүүлэлтүүд, зохицуулах стандартууд;
  • Талханд зориулагдсан улаан буудайн болон хөх тарианы гурилын шинж чанар;
  • Гурилын чанарыг тодорхойлох аргачлал ба багаж, хэрэгслийн тухай;
  • Гурилын чанар хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлөх талаар болон талх, талхан бүтээгдэхүүний чанар;
  • Талх, талхан бүтээгдэхүүний түүхий эдийн үндсэн төрлүүд;
  • Нэмэлтүүд болон шинэ төрлийн түүхий эд , хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүн болгох;
  • Талх, нарийн боовны чанаржуулагчийн найрлага, шинж чанар, тэдгээрийн ангилал;
  • Талх, талхан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанаржуулагч болон ИРЕКС-ийн бусад бүтээгдэхүүнийг ашигласнаар талхан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх тухай;

Лекцийн материалууд нь олон тооны слайдуудтай. 

Тухайн сургалт нь технологич, мэргэжилтэнгүүдэд онолын мэдлэг, мэдээлэл өгсөн ач холбогдол сайтай байлаа.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор