АРОМАПАСТА ЛИМОН

АРОМАПАСТА ЛИМОН

ХЭРЭГЛЭЭ: Бүтээгдэхүүнд лимон жимсний үнэр, амт өгөхөд зориулагдсан, дулааны боловсруулалтанд тэсвэртэй амт, үнэр оруулагч паста.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 1000 г бүтээгдэхүүнд 40 г АРОМАПАСТА ЛИМОН

ДАВУУ ТАЛ: Лимоны өтгөрүүлсэн шүүс 23%-ийг агуулсан учраас бүтээгдэхүүнд байгалийн гаралтай шүүслэг лимоны тод үнэр, амтыг өгнө. Жигнэсэн болон хөлдөөсний дараа үнэр, амтаа тогтвортой хадгална. Амтлаг бүтээгдэхүүн ба кексийн төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэхэд маш тохиромжтой. Хатаасан жимс, цукат ба самрыг нэмэлтээр хэрэглэхэд ханасан үнэр, амт нь илүү тодорно.

БИЕТ БАЙДАЛ: Шар өнгөтэй, зуурамтгай байдалтай паста.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 15-20ºС-ийн хэмтэй сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 1 кг-аар полиэтилен саванд битүүмжлэлтэйгээр савлан, 6 ширхгээр картонон хайрцагт багцалсан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор