Даваа - Баасан ( 8.00 - 17.00 )

Бидний тухай

СТРАТУС ХХК

Захирлын мэндчилгээ

“Стратус” компанийн цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна. 
Анх туроператорын  чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Стратус” компани Монголын зах зээлд тасралтгүй 12 жилийн турш амжилттай ажиллахдаа аялал жуулчлал болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайтай томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж чадсан билээ. Бид 2010 оноос дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том үйлдвэрийн албан ёсны диллерээр ажилласнаар үндэсний үйлдвэрүүдэд талх гурилан бүтээгдэхүүний нэмэлт баяжуулсан хольцыг нэвтрүүлж, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангахад өөрийн хувь нэмрийг бодитойгоор оруулж буй юм. Манай хамт олон орчин үеийн, зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэн нийгмийн тодорхой асуудлыг шийдэх замаар харилцагч бүрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилт тавин ажилладаг бөгөөд бидний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг та манай компанийн цахим хуудаснаас цаг алдалгүй шуурхай авах боломжтойг дуулгахад таатай байна.
“Стратус” компани цаашид ч Монгол Улсын аялал жуулчлал болон хүнсний салбарын хөгжилд үр өгөөжөө өгөх олон сайхан ажлыг санаачлан хийж салбартаа манлайлагч байхын зэрэгцээ нийгмийн болон үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхний хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрсэн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа билээ.
Манай компанийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчиддаа талархахын ялдамд эрүүл чанартай хүнс үйлдвэрлэгч хэн бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж баяртай байх болно гэдгээ илэрхийлье.
“Стратус” компанийн цахим хуудсаар зочилсон эрхэм танд чин сэтгэлийн талархал дэвшүүлж аялах зам тань даран, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж мэндчилье.

Бидний тухай

Манай “Стратус” компани Монгол Улсад 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай хамт олон билээ. Бид  анх аялал жуулчлалын салбарт тур операторын  чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээг жилээс жилд өргөжүүлсээр өдгөө хүнс үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг буй болгоод байгаа юм.

“Стратус” компани 2010 оноос дэлхийн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг, ХБНГУ-д төвтэй 90 оронд хэрэглэгчтэй, 150 гаруй жилийн баялаг түүхтэй  ИРЕКС үйлдвэрийн Монгол дахь албан ёсны диллерээр сонгогдсоноор талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүний баяжуулсан хольцыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Бидний үйл ажиллагааны үр дүнд хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар дээшилснээр хүн ардын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисыг баяжуулсан хүнсээр дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн.

Манай компани Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын хүнсчдийн холбооны гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулдаг салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитойгоор оруулж, үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажилладаг.

Аялал жуулчлалын салбарт 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа бид дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авч Монголын үзэсгэлэнт байгаль, давтагдашгүй түүх, нүүдэлчдийн соёл, ахуй амьдралтай танилцуулах аяллыг зохион байгуулж ирлээ. Сонирхолтой аяллын хөтөлбөр санал болгож чаддаг манай компаниар үйлчлүүлсэн хэн боловч үйлчилгээний соёл, чанарт сэтгэл хангалуун буцдаг нь бидний нэг бахархал.

Хүнсний салбарт ч бидэнд бусдаас ялгарах давуу тал олон бий. Хамтран ажиллагсдын маань ололт амжилт, алдаа дутагдал аль аль нь бидэнтэй холбоотой хэмээн үздэг учраас бүхий л үйл ажиллагаан дээр нягт ажиллахыг зорьдог. Тиймээс хамтрагчдынхаа үйл ажиллагаанд тус болох зорилгоор ИРЕКС үйлдвэрийн технологич, мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцох сургалтуудыг явуулахын зэрэгцээ технологийн дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол хийж хэвшлээ. Мөн манай технологич нар ИРЕКС үйлдвэрт ур чадвараа дээшлүүлэх боломжтой. Энэхүү харилцан туршлага солилцох ажиллагаа нь бидний давуу тал болж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт сайнаар нөлөөлдөг юм.

Компанийн хэтийн зорилт

Монгол Улсын аялал жуулчлал болон хүнсний салбарт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг бодитойгоор оруулах.

Компанийн эрхэм зорилго

Бизнесийн ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай, найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай итгэлтэй түнш байх.

БИДНИЙ АМЖИЛТ

2011 онд Хөдөө аж ахуй өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгийн “Салбарын манлай хамт олон” өргөмжлөлийг хүртсэн.

“Үндэсний бизнес хөгжлийн өрсөлдөх чадварт нөлөөлөх шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдэл” НҮТББ-аас олгодог “Монголын манлай” цомын эзнээр 2013, 2014 онд дараалан тодорсон.

2017 онд Хүнс хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны ЖУУХ БИЧИГ –ээр шагнагдсан.

HACCP, ISO 9001:2015, FSSC 22000, IFS Food, OKO-GARANTIE BCS зэрэг чанарын шаардлагаар баталгаажсан ургамлын гаралтай хольцуудыг үйлдвэрлэгчдэд нийлүүлж ӨДӨР БҮР ЭРҮҮЛ ХҮНС уриатай ажилладаг билээ.  

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.