БИДНИЙ ТУХАЙ
ГАММИ

1993 онд “ГАММИ” компани нь байгуулагдаж хүнс аж үйлдвэрлэлийн салбарт сайн чанарын түүхий эд тариалах, бэлтгэх, худалдаалах зэрэг бүтэн циклээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанид 1000 гаруй боловсон хүчин ажилладаг.
“ГАММИ”  компани нь аж ахуй, тээврийн үйлчилгээ, нийлүүлэлт, шинжлэх ухааны дэвшилтэд технологийн боломжууд болон хөгжлөөрөө ОХУ болон хилийн чанадад голлох байр суурь эзэлдэг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сүүн болон жимс жимсгэний шанз, дүүргэгч
Байгалийн гаралтай хүнсний түүхий эд
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл

“ГАММИ” КОМПАНИЙ ДАВУУ ТАЛ

Үйлдвэрлэлийн том аж ахуй нэгж

Тус холдингийн бүтцэд хэд хэдэн боловсруулах үйлдвэрүүд багтах ба маш олон нэр төрлийн өргөн сонголттой бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг.

Туршлага

ОХУ улс төдийгүй бусад улс орнуудын зах зээл дээр тогтвортой түншлэлийн харилцааг 22 жилийн үйлдвэрлэлийн дадлага туршлагаар олж авсан.

Инноваци

Судалгааны үйл ажиллагааны туршлага нь дэлхийн шилдэг технологийг үйлдвэрлэлдээ ашиглах болон бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг давуу талуудыг өгнө. Мөн аливаа асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх арга замыг тогтмол эрэлхийлж шинэчлэж байдаг.

Чанар

Гайхалтай технологийн шийдэл, үйлдвэрлэлийн бүхий л үе шатны нарийн хяналт нь мэргэжилтэн баг хамт олны ажлын үр дүн.

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны бүхий л үе шатанд зөвлөгөө өгч, үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу төгс жор орцыг зохиох ба энэ нь хамтран ажиллахад хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой хувилбар юм.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1993 он – Гамми компани байгуулагдсан.
  • 1994 он – “Майонез”-ны үйлдвэр байгуулагдсан.
  • 1996 он – “Кетчуп”-ны үйлдвэр байгуулагдсан.
  • 1997 он –“Йогурт” худалдаанд гаргаж эхэлсэн.
  • 1998 он – Жимс жимсгэний дүүргэгчийн үйлдвэр байгуулагдсан.
  • 1999 он– “Дулааны боловсруулалтанд тэсвэртэй чанамал”-уудыг худалдаанд гаргаж эхэлсэн.
  • 2001 он – “Лысковск”-ий жимсний мод үржүүлгийн газар худалдаж авсан.
  • 2002 он –“Чанаж өтгөрүүлсэн сүү”  буюу “ Сгущенка вареные” -ны үйлдвэр байгуулагдсан.
  • 2004 он – “Лысковский”-д чимэглэлийн чиглэлийн ургамал тариалж эхэлсэн.
  • 2008 он – Жимсний мод үржүүлгийн газар алимны модны цуглуулгатай болсон.
  • 2009 он – Жимсний мод үржүүлгийн газар ургамлын ургийн сантай болсон.
  • 2009 он – Хүнсний түүхий эд үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.
  • 2010 он – “Дулааны боловсруулалтанд тэсвэртэй крем (Крем Микс)” худалдаанд гаргаж эхэлсэн.
  • 2012 он – “Крем Микс”-г үйлдвэрлэх шинэ цехийг ашиглалтанд оруулсан.

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Search