ШЕБЕКИНСКИЙ МАШИНОСТРОИТЕЛЬНЫЙ ЗАВОД

Талх, нарийн боовны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хувьцаат компани

«Шебекинский машиностроительный завод» буюу «ШМЗ» нь талх, нарийн боовны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хувьцаат компани юм. 1867 онд Шебекино тосгонд газар эзэмшигч А.А.Ребиндер тариан талбайд хэрэглэгддэг хөдөө аж ахуйн автомашин, тоног төхөөрөмжийн засварын газар нээжээ. Тухайн цаг үеэс засварын үйлчилгээ тогтвортой явуулсаар 1930 оноос хөдөө аж ахуйн автомашин өөрсдийн хүчээр сэлбэж босгодог болжээ.Уналт босолтыг үзсээр 1950-иад оны дунд үеэс тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхэлжээ. ОХУ-ын Белгородская область, Шебекино хотод байрладаг.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Гурилан бvтээгдэхvvн

Нарийн боов

Бэйкэри

Шарах зуух

Одоогийн байдлаар ШМЗ үйлдвэр талх нарийн боовны 30 гаруй төрлийн шарах шүүгээ худалдаанд гаргасан. ОХУ болон СНГ-ын орнуудын талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрүүдийн 80% нь ШМЗ үйлдвэрийн шарах шүүгээг ашигладаг.

ШМЗ үйлдвэр жил бүр 8-10 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд нь техникийн өрсөлдөх чадвар болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх гүйцэтгэлийн шинж чанараараа бусад ижил төрлийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс илт ялгардаг. ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй талхны томоохон үйлдвэрүүдэд зориулагдсан тоног төхөөрөмжийн худалдааны зах зээлийн 50%-ийг ШМЗ хувьцаат компани эзэлдэг.

«ШМЗ» үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалга, сэтгэлд бүрэн нийцүүлэх, үнийн хувьд харьцангуй хэмнэлттэйгээр худалдаалахаас гадна доорхи стандартыг чанд мөрддөг байна. Үүнд:

Захиалагчийн шаардлагад нийцсэн чанарын тогтвортой үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг хугацаа хоцруулахгүй нийлүүлэх

Технологийн үйл явц дахь гажуудалыг цаг тухайд нь илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх

Чанарын өндөр үзүүлэлттэй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэх, түүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Гадаад байдлыг сайжруулах

Найдвартай байдлыг дээшлүүлэх

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Search