Даваа - Баасан ( 8.00 - 17.00 )

WACHTEL

Талх, нарийн боовны дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани

Бидний тухай

Бидний уриа: Чанар ба бүтээмж
WACHTEL компани нь талх, нарийн боов барих дээд зэрэглэлийн технологийн уламжлал болоод ирээдүйг тодорхойлж байна. 1923 оноос хойш “Made in Germany” тэмдэгтэй шарах зуух, ачилт болон хөргөлтийн төхөөрөмжүүд маань худалдан авсан хэрэглэгчдийнхээ үнэнч туслагч нь байсаар байгаад бид бахархдаг.

Үйл ажиллагааны чиглэл

Инженерийн урлаг бол бидний хөдөлгөгч хүч

1923 он

Ханс Вахтел ХБНГУ-ын Дюссельдорф хотод Вахтель компанийг байгуулсан.

1964 он

Гюнтер Вахтел гэр бүлийн 2 дахь үе компанийг залгамжилж авсан.

1970 он

Хильден хот руу нүүж, өргөтгөл хийсэн.

2000 он

Дрездений Winkler Pulsnitz үйлдвэр Вахтельд нэгдсэн.

2004 он

Дэлхийн зах зээлд гарсан. ОХУ, Польш.

2006 он

Stamm Freezing B.V хөргөлтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрийг худалдаж авсан.

2008 он

200-аас дээш ажилчидтай болсон

2012 он

HEWA AutomatiX ачилтын төхөөрөмжийн үйлдвэрээ байгуулсан.

2013 он

Гэр бүлийн гурав дахь үе компанийг залгамжилж авсан.

Тоо баримтууд

0
PICCOLO загвар борлуулагдсан
0
Цагт жигнэх сэндвичны тоо
0
PICCOLO зууханд хийж болох бүтээгдэхүүн
0
тонн төмөр жилд ашигладаг

Бусад тоног төхөөрөмжөөс ялгарах давуу тал

  • Шарах камер нь 20 тавиуртай (энэ ангилалдаа хамгийн өндөр).
  • 120 мм-ийн гурвалсан тусгаарлагч давхаргатай.
  • Шарах шүүгээг өөрийн хүссэн загвараар захиалан үйлдвэрлүүлэх боломжтой.
  • Стандарт баталгаат хугацаа 3-5 жил.
  •  20-25 жилийн настай.
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл хязгаарлагдаагүй.
  • Шарах камер бүхэлдээ гагнагдсан (энэ ангилалдаа цор ганц).
  • 8 мм-ийн зузаантай төмөр суурь хавтан болон 2 мм-ийн зузаантай төмөр ханатай.
  • Стандарт мэдрэгчтэй IQT удирдлагатай.

Автоматжуулалт

  • Бройлингенд байрлах Hewa Automatix охин компанидаа 15 гаруй жилийн турш Comport загварын удаан хугацаанд хэрэглэгддэг, найдвартай ачилтын шугам (бүтээгдэхүүн зөөх, дамжуулах) ашиглаж, засч, сайжруулж, үйлдвэрлэж байна.
  • Автоматжуулалт дээр мэргэшүүлж, дундаж үйлдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж болон системийг нийлүүлнэ.
  • Бүтээгдэхүүн ачих, зөөх, гар дамжлагыг хөнгөвчлөх бүхэлдээ автоматжсан төхөөрөмж
  • Үйлдвэрлэлийн бүх үйл явцыг шийдвэрлэх гайхалтай бүтээлч санаа, давхраат зуух руу бүтээгдэхүүнийг зөөвөрлөх шугамаар зөөх, бэлэн бүтээгдэхүүнийг зуухнаас буцаагаад зөөвөрлөх төхөөрөмж.
  • Зөвхөн хэрэглэгчийн хүссэн хэрэгцээ шаардлага, захиалгаар тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ

Үйлчилгээний алба

  • ХБНГУ-ын Хильден, Пульсниц, Филлинген хотуудад засвар үйлчилгээний 3 төвтэй. Цаг тухайд нь сэлбэг хэрэгслийг нийлүүлдэг.
  • Ажилчид маань байнгын сургалтад хамрагдаж ур чадвараа сайжруулдаг ба хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, чанартай, олон давуу талтай бүтээгдэхүүн үйлвэрлэж түүнийг засварлана.
  • 24/7 цагийн турш ажилдаг онцгой байдлын албатай, «Call Center» дуудлагын утсаар Wachtel компаний төв албатай шууд холбогдож үйлчилгээний ажилчид түргэн шуурхай хариу арга хэмжээ авдаг.

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.