ХЭРЭГЛЭЭ: Олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн ашиглан бялуу болон пирожин бэлтгэхэд зориулагдсан хүнсний хольц.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Өгөгдсөн жорын дагуу
ДАВУУ ТАЛ: Олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн (зөөхий, зөөлөн аарц, йогурт, тараг, тослог тараг, цөцгийн бяслаг гэх мэт)-ийг ашиглан, жигнэж болгох шаардлагагүй чизкейк төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь тогтвортой байдлыг өндөр түвшинд хангана. Амтлаг гурилан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг олгоно.
БИЕТ БАЙДАЛ: Цайвар кремийн туяатай цагаан өнгөтэй, хуурай, нунтаг хольц.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 25ºС-ээс ихгүй хэмтэй сэрүүн, 75%-аас бага харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар
САВЛАГАА: 1 кг-аар полимер материалтай уутанд савлан, 5 ширхгээр картонон хайрцагт багцалсан.