ХЭРЭГЛЭЭ: ИРЕКСОЛ® ТОСТ Е-ФРИ нь "цэвэр шошготой" сэндвичийн талх үйлдвэрлэхэд зориулагдсан ферментийн бэлдмэлийн нийлмэл хүнсний нэмэлт.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,5-1,0%
ДАВУУ ТАЛ: Зуурмагийн реологийн шинж чанарыг сайжруулна. Хөөлгөх, жигнэх явцад зуурмагийн бэлдцийн хэлбэрээ хадгалалт ба тогтвортой байдлыг хангана. Бэлэн бүтээгдэхүүнд зөөлөн байдлыг бий болгож, үйрэмтгий байдлыг арилгана.
Сэндвичийн талхны онцлог чанар болох гадаргуугийн нимгэн, зөөлөн ханатай, жигд, нарийн, сүвэрхэг сийрэгжилттэй, чийглэг зөөлөн хэсэгтэй, "богино хазалт"-тай бүтээгдэхүүнийг гарган авах боломжийг олгоно. Бэлэн бүтээгдэхүүний хуучрах үйл явцыг удаашруулна. Бусад улаан буудайн гурилын бүтээгдэхүүнийг нарийн, жигд, сүвэрхэг сийрэгжилтийн бүтэцтэй үйлдвэрлэх боломжтой. ИРЕКСОЛ® ТОСТ Е-ФРИ нь найрлагадаа E индекс агуулаагүй болно.
БИЕТ БАЙДАЛ: Цагаанаас кремийн туяатай цагаан хүртэл өнгөтэй, хуурай, нунтаг чанаржуулагч.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 10 сар
САВЛАГАА: 5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.