ЯСКО ШИМ

ЯСКО ШИМ

ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн болон хөх тариа-улаан буудайн гурилын чанамал, сэндвичийн ба давхраат бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч-хүнсний нийлмэл нэмэлт.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,5-1,0%

ДАВУУ ТАЛ: Зуурмагийн чанар, бэлэн бүтээгдэхүүний чанар, хадгалах хугацаанд нийлмэл үйлчилгээ үзүүлнэ. Зуурмагийн реологийн шинж чанарыг сайжруулна. Хөөлтийн явцад зуурмагийн тогтвортой байдлыг хангана. Бэлэн бүтээгдэхүүний эзлэхүүнийг нэмэгдүүлнэ, зөөлөн хэсгийн уян хатан чанарыг дээшлүүлнэ, үйрэлтийг арилгана.  Бэлэн бүтээгдэхүүнд хөгц, төмсний өвчний тархалтыг бууруулна, муудах үйл явцыг удаашруулна. Бэлэн бүтээгдэхүүний шинэлэг байдлаа  хадгалалтыг сайжруулна, хадгалах хугацааг нэмэгдүүлнэ.

БИЕТ БАЙДАЛ: Цайвар саарал өнгөтэй, хурц үнэртэй, хуурай, нунтаг чанаржуулагч. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-25ºС-ийн хэмтэй сэрүүн, 70%-аас бага агаарын харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 10 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор