ТОДОРХОЙЛОЛТ: Дрожжитой ба дрожжигүй давхраат бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан өргөн хэрэглээний маргарин юм. Маргарины өгөгдсөн төрлүүдийн онцлог нь найрлагадаа устөрөгчжүүлсэн тос агуулдаггүй.
ХЭРЭГЛЭЭ: Дрожжитой ба дрожжигүй давхраат бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн хөлдөөдөг хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэнэ.
ДАВУУ ТАЛ: Бага хэмд ч уян хатан шинж чанартай. Механик боловсруулалтын үед маш хурдан уян хатан шинж чанартай болно. Илүү натурал өнгөтэй бөгөөд найрлага дахь каротины агууламжийн үр дүнд цөцгийн тостой ойролцоо өнгөтэй болдог. Найрлагадаа устөрөгчжүүлсэн тос агуулаагүй. Бүтээгдэхүүнд агуулагдах транс тоснй хэмжээ 1%-аас хэтрэхгүй.
НЭР ТӨРЛҮҮД:
- STRATO Vita 41 – Үндсэн маргарин. Өргөн хэрэглээтэй, бага хэмд уян хатан шинж чанартай болдог.
- STRATO Vita 70 - Бага тослогтой, STRATO Vita 41 маргаринтай адилхан шинж чанартай. Адил төстэй үр дүнд хүрэх тул тосны агууламжийг тооцох шаардлагагүй.
- STRATO Vita 80% - Өргөн хэрэглээний, хатуулгийг нэмэгдүүлсэн маргарин. Энэ маргарины үндсэн үзүүлэлтүүд нь Европын маргарин үйлдвэрлэлийн стандарттай илүү ойролцоо юм.
БИЕТ БАЙДАЛ: Цайвар шараас шар хүртэл өнгөтэй, цөцгийн тосны үнэр амттай, 20+-2ºС-ийн хэмд нэгэн төрлийн, нягт, уян хатан бүтэцтэй маргарин.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, цэвэр орчинд, хурц үнэртэй зүйлсээс тусгаарлан, нарны шууд тусгалаас хол хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: -20...0ºС-ийн хэмд 18 сар, 0...+15ºС-ийн хэмд 12 сар хадгална.
САВЛАГАА: 10 ба 20 кг жинтэй блокуудыг зүсэлгүйгээр эсвэл зүсэж картонон хайрцагт блоклон савласан. Мөн 2 кг-тай хавтанг полимер материалаар ороон, 5 ширхэгээр картонон хайрцагт блоклон савласан.