Сүүлийн үед тусгай зориулалтын шанзны тос болон төрөл бүрийн орлуулагч тосыг амтлаг бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд тэр тусмаа чихрийн үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглаж байна. Тусгай зориулалтын тосууд, ялангуяа лаурын болон лаурын бус төрлийн какао тос орлуулагч нь хэд хэдэн чухал шинж чанарыг агуулсан байдаг. Үүнд:
- Какао нунтагтай сайн зохицдог учраас амттан, бялуу, хэвлэсэн шоколад, өнгөлгөөний шоколад үйлдвэрлэлд байгалийн гаралтай тосыг орлуулж
- Эдгээр тосыг ашиглан хийсэн бүтээгдэхүүний хадгалах хугацаа мэдэгдэхүйц хэмжээгээр уртасдаг.
- Какао тос орлуулагч нь илүү хэмнэлттэй, ашигтай байдаг. Учир нь өртгийн хувьд байгалийн гаралтай тосноос хямд бөгөөд шинж чанар нь ижил төстэй байдаг.