ТОДОРХОЙЛОЛТ: Усгүйжүүлсэн тосон бүтээгдэхүүн. Технологийн үзүүлэлтүүдийг харгалзан тусгай төхөөрөмж ашиглан тосны хольцыг өндөр хяналтын дор талсжуулах замаар үйлдвэрлэсэн.
ХЭРЭГЛЭЭ: Талх болон амтлаг гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттаны үйлдвэрт төрөл бүрийн шанз бэлтгэх, мөн сүү, сүүн бүтээгдэхүүн/цөцгий, бяслаг, зайрмаг гэх мэт/-ий үйлдвэрт сүүний тосыг хэсэгчлэн болон бүрэн орлуулах зорилгоор ашиглах сүүний тос орлуулагч.
ДАВУУ ТАЛ: Төрөл бүрийн бүтээгдэхүүнд зориулагдсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Европын өндөр чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн, ТР ТС 024/2011 "Тос, тосон бүтээгдэхүүний техникийн зохицуулалт"-ын шаардлагын үзүүлэлтүүдийг бүрэн хангасан. Бэлэн бүтээгдэхүүний өртгийг бууруулах бүрэн боломжтой. Үйлдвэрлэлийн параметрүүдийн тохиргоо хамгийн бага шаарддаг, технологи шинж чанар маш өндөртэй бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүний чанарын үндсэн үзүүлэлтийг алдагдуулахгүйгээр сүүний тосыг өндөр түвшинд орлуулдаг онцлгой шинж чанартай. Харилцагчид болон зах зээлд танигдсан.
БИЕТ БАЙДАЛ: Цагаанаас цайвар шаргал, шаргал хүртэл өнгөтэй, цэвэр үнэр амттай, +18...-2ºС-ийн хэмд нэгэн төрлийн, нягт, уян хатан бүтэцтэй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, цэвэр орчинд, хурц үнэртэй зүйлсээс тусгаарлан, нарны шууд тусгалаас хамгаалан, хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Орчны -20...0ºС-ийн хэмд 18 сар, 0...+15ºС-ийн хэмд 12 сар хадгална.
САВЛАГАА: 10 ба 20 кг-аар полимер савлагааны материалаар ороон, картонон хайрцагт блоклон савласан.