Сүүн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийн нэмэлттэй бэлтгэсэн, өндөр хэмийн харилцан үйлчлэлд тэсвэртэй, функциональ шинж чанартай шанз.
ТОДОРХОЙЛОЛТ:
Функциональ шинж чанартай шанз нь дулааны боловсруулалтын явцад хайлдаггүй, буцалгадаггүй, тархдаггүй, хатдаггүй, жигнэлтийн үеийн өндөр хэмтэй нөхцөлд анхны хэлбэр, эзлэхүүн, өнгө, үнэр, гялгар гадаргуугаа хадгална. Хөлдөөх/ гэсгээх үед тэдгээрийн шинж чанар өөрчлөгдөхгүй. Механикаар болон гар аргаар хялбархан цутгах, хэрэглэх боломжтой. Тосны агууламж 10 % -аас бага агууламжтай бүтээгдэхүүн нь аюулгүй байдлын хувьд "Хүнсний аюулгүй байдлын тухай" ТР ТС 021/2011 стандартын шаардлагыг хангасан. 10% -аас дээш өөх тосны агууламжтай бүтээгдэхүүн нь аюулгүй байдлын хувьд TR TS 024/2011 "Тос, тослог бүтээгдэхүүний техникийн зохицуулалт"-ын шаардлагад нийцсэн байдаг.
ХЭРЭГЛЭЭ: Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд, мөөхийний шанзанд, бутрамтгай бүтээгдэхүүнд, тослог бисквитэнд, пончикийн шанзанд (донатанд), хаалттай болон задгай пирогонд, кекс болон маффины шанзанд, түргэн хөлдөөх бүтээгдэхүүнд, амтлаг болон давхраат бүтээгдэхүүнд хэрэглэнэ.
БИЕТ БАЙДАЛ: Зөөлөн, түрхэгддэг бүтэцтэй, нэгэн төрлийн масс. Өнгө, үнэр, амт нь бүтээгдэхүүнийхээ нэр төрөлд тохирсон байна. Чийглэгийн агууламж 34 %-аас ихгүй, сахарозын агууламж 30 %-аас багагүй, тослогийн агууламж 8,5 %-аас багагүй байна.
НЭР ТӨРӨЛ: Ванилийн «МИЛК», ваниль-цөцгийн «МИЛК», цөцгийн «МИЛК», шоколадын «МИЛК», аарцны «МИЛК», тарагны «МИЛК», бяслагны «МИЛК».
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: (-40) °С-аас (+20) °С-ийн хэмд хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 6 сар хадгална.
САВЛАГАА: 13 кг-ын цэвэр жинтэйгээр оруулгатай битүүмжилсэн полимер саванд битүүмжлэн, савласан.
ҮЙЛДВЭРЛЭГЧ: ГАММИ (Орос)