ХЭРЭГЛЭЭ: Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 3-20%
ДАВУУ ТАЛ: Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнийг шинэлэг, зөөлөн болгоно. Зуурмагийн реологийн шинж чанарт эерэгээр нөлөөлнө. Автоматжуулсан шугам дээр ашиглах боломжтой тул боловсруулах аргыг хөнгөвчилнө. Майярийн урвалыг хурдасган дэмжиж, бүтээгдэхүүний гадаргууд өнгийг үүсгэнэ. Микробиологийн муудалтыг удаашруулна. Талсжих шинж чанарын эсрэг үйлчилгээтэй. "E" индексийг найрлагадаа агуулаагүй тул орчин үеийн чиг хандлагад бүрэн нийцнэ.
БИЕТ БАЙДАЛ: Хүрэн өнгөтэй, өтгөн, зуурамтгай шингэн.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Агааржуулалт сайтай, 30°С-ээс ихгүй хэмтэй, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, нарны шууд тусгалаас хамгаалагдсан, цэвэр нөхцөлд хадгална. Сиропийг хөргөгчинд хадгалах, 50°C-аас дээш хэмд халаахыг зөвлөдөггүй.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар
САВЛАГАА: 7,5 ба 15,0 кг-аар полимер материалаар хийсэн хувинд савласан.