Зориулалт: Өндөр хурдаар эрчимтэй зуурах боломж бүхий хоер шатлалт зуурагч машин, спираль зуурагчтай, хагас автомат удирдлагатай, зэвэрдэггүй ганаар хийсэн цилиндр хэлбэртэй эргэдэг тогоо 160 литрийн багтаамжтай. Прима-160Н зуурагч машинаар зуурсан зуурмаг бэлэн бүтээгдэхүүний чанарыг үндсээр нь сайжруулдаг. Прима-160Н зуурагч машин нь үйлдвэрлэлийн нөхцөлд 1-3 ээлжийн горимд ажиллах зориулалттай.
Төрөл бүрийн зуурмагийг дээд зэргийн чанартай зуурна. Үүнд:
- Улаан буудайн болон хөх тариан гурилаар
- Давхраат бүтээгдэхүүнд зориулсан дрожжитой гурилаар
- Амтлаг гурилан бүтээгдэхүүн болон зөгийн балтай бялууны бутардаг зуурмаг
Зуурагч машины хамгийн оновчтой хэрэглээ:
- Исгэлтгүй, зуурмаг бэлтгэх түргэвчилсэн технологи ашигладаг мөн исгэх технологиор ажилладаг үйлдвэрлэлд;
- Амтлаг гурилан бүтээгдэхүүний цехүүдэд;
- Үйлдвэрлэлийн жижиг талбайд нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд.
Зуурагч машины орчин үеийн загвар нь зуурмаг зуурах үед зуурмагийн реологийн шинж чанар болон мэдрэхүйн үзүүлэлтийн өндөр байлгадаг.
- Цилиндр хэлбэртэй, зузаан ханатай тогоо;
- Спираль зуурагч;
- Хоёр хурдаар зуурах;
- Зуурагч хэсэг болон тогооны эргэлтийн оновчтой хурд;
- Зуурагч хэсэг, тогоо, хана хоорондын зай тогтмол хамгийн бага байх;
Зуурагч машины хагас автомат удирдлагын систем нь дараах боломжийн олгоно. Үүнд:
- Таймерын тусламжтайгаар бага хурдаар зуурах хугацаа болон зуурах нийт хугацааг тохируулах;
- Зуурагч хэсгийн эргэлтийг бага хурдаас эрчимтэй хурд руу автоматаар шилжүүлэх;
- Зуурах циклийг зөвхөн бага хурдаар эсвэл зөвхөн эрчимтэй хурдаар болгох;
- Зуурмаг зуурах бага хурд дээр тогоог шууд эсвэл урвуу эргүүлэх;
- Зуурах хугацааны төгсгөлд дуут дохиогоор машиныг автоматаар зогсоох;
- Түгжих системийг ашигласанаар машин тохируулах эсвэл ажиллуулах үед ажилтаны аюулгүй байдлыг хангах;
«Прима-160Н» зуурагч машин дээрх хяналтын самбар бүхий цахилгааны кабинетыг баруун талд (цуваа) болон зүүн талд байрлуулах боломжтой. Хяналтын системийн бүрэлдэхүүн хэсэг элементийн суурь нь дэлхийн шилдэг үйлдвэрлэгчийнх.
Зуурагч машины энгийн бөгөөд авсаархан загвар нь дараах байдлаар ялгарна. Үүнд:
- Бүх бүрэлдэхүүн хэсэг, механизм, агрегатуудад нэвтрэх боломжтой, засвар үйлчилгээ хийхэд хялбар;
- Ашиглалтын найдвартай байдал, удаан эдэлгээтэй.
- Зуурмагтай ажиллах бүх эд ангиуд зэвэрдэггүй ганаар хийсэн.
- Тогоо болон зуурагч хэсгийг эргүүлэх хөтлөгч нь туузан хөтөч.
Техникийн үзүүлэлт:
Суурилагдсан хүчин чадал |
9 кВт |
Хүчдэл |
3NPE~380 В |
Оврын хэмжээ, мм, урт*өргөн*өндөр |
1245х795х1026 мм |
Жин |
430 кг |
Зуурмагийн хамгийн доод жин |
3 кг / зуурмаг |
Зуурмагийн хамгийн дээд жин |
100 кг / зуурмаг |
Тогооны хэмжээ |
160 л |